Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төв хэсгээр баасан гаргийн үдэд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж чичиргээ нь зэргэлдээ Тайландад мэдрэгдсэн.
Тус бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиогоогүй гамшгийн улмаас нас барсан хүний 1644 хүрсэн бөгөөд Тайландад 9 хүн амь үрэгдсэн талаар BBC Burmese мэдээллээ.
Цэргийн удирдлагатай Мьянмар улс улмаар Хятад, Орос, Энэтхэгийн сайн дурын аврах багуудыг нутаг дэвсгэртээ оруулж хамтран ажиллаж эхэлсэн байна.
Мьянмарын хоёр дахь том хот Мандалайд нурангид дарагдсан хүмүүсийг аврах төхөөрөмж хүрэлцэхгүйн улмаас хүмүүс гараараа ухаж эхэлсэн гэв.
Мөн Тайландад нурсан 33 давхар барилгын доор 47 хүн дарагдсан дотор Мьянмарын иргэд ч байгаа аж.
АНУ-ын Геологийн албаны таамаглалаар амь үрэгдсэн хүний тоо 10 мянга давж, мөнгөн хохирол нь тус улсын ДНБ-ийг давах магадлалтай байна.
Мьянмарын Засгийн газрын урьдчилсан тооцоогоор 2900 барилга, 30 зам, 7 гүүр нурсан ба нисэх буудлууд түр хугацаагаар хаагдаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters