Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський олзолсон Умард солонгос цэргүүдийг Орост хоригдож буй украин цэргүүдээр солилцоход бэлэн гэдгээ илэрхийлэв.
Тодруулбал бямба гарагт Зеленський Оросын Курск мужаас Умард Солонгосын хоёр цэргийг олзолсон гэдгээ мэдэгдсэн.
Хэрэв Ким Жон Ун Оросын талтай ярилцаж Украины цэргүүдийг эх оронд нь илгээх боломж үүсгэвэл өөрийнх нь цэргүүдийг буцааж өгөхөд бэлэн гэсэн юм.
Тэрбээр “Бид Умард Солонгосын хоёр цэргийг олзолсон. Энэ тоо цаашид нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Олзлогдсон хоёр цэргийг одоогоор Киевд байлгаж байгаа юм. Хэрэв цэргүүд эх орон руугаа буцах хүсэлгүй бол тэднээс дайны тухай үнэнийг хэлэхийг шаардах аж.
Умард Солонгосоос Оросын армид 11 мянга орчим цэргээ илгээсэн. Тэд Курск мужид байлдаж буй бөгөөд хэдэн зуун цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлээд буй.
Өнөөдрийг хүртэл ОХУ энэ асуудлаар тодорхой зүйл хэлээгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters