Бригадын генерал Р.Чингисийг нэгдүгээр сарын 8-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Түүнийг Хууль зүйн сайд 2021 онд энэ албан тушаалд томилсон билээ.
Ерөнхий сайд нэгдүгээр сарын 6-ны өдөр шахмал түлшний үйлдвэртэй танилцах үеэрээ ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр, "Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлцлийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэсэн юм.
Бригадын генерал Р.Чингис нэгдүгээр сарын 9-ний өдөр дараах мэдэгдлийг хийсэн байна.
Мэдэгдэлд:
“Монгол Улсын иргэн Рэнцэндоржийн Чингис миний бие 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж ирлээ.
2025 оны 1-р сарын 07-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.
Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн.
Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэгэн жагсаал цуглааныг санхүүжүүлээгүй, ийм зорилготой аливаа үйлдэл, эс үйлдлийг огт хийгээгүй болохоо үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын зүгээс надаас тодруулга, тайлбар авсан зүйл ч огт байхгүй.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрх, эрх чөлөө, амар тайван байдлыг хамгаалах албанд үе дамжин нэр төртэйгээр зүтгэж байгаа төрийн тусгай алба хаагчийн хувьд ийм бодлогогүй, хариуцлагагүй, увайгүй үйлдлийг хийх нь байтугай ийм сэдэл ч миний санаанд төрөхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлнэ.
Өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр над руу чиглэсэн худал мэдээлэл, доромжлол, зохион байгуулалттай гүтгэлэг дайралтууд олонтаа ирж байсан ч төрийн хүний ёсоор хүлээцтэй хандаж элдэв хариу тайлбар хийж байсангүй. Харин намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно.
Бригадын генерал Р.Чингис" гэжээ.
Р.ЧИНГИСИЙН БОЛОВСРОЛ:
- 1985-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг эрх зүйч;
- 2001-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
- 2007 онд АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын сургалтын төвд “Мөнгө угаах терроризмтэй тэмцэх сургалт”;
- 2009 онд Канад улсын Цагдаагийн коллежид “Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах сургалт”;
- 2010 онд Япон улсын Оюуны өмчийн газарт “Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх сургалт”;
- 2011 онд Австрали улсад Ази номхон далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сургалт”;
- 2015 онд АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын сургалтын төвд “Аюулгүй байдлын үндэстэн дамнасан хамтын ажиллагааны стратегийн сургалт”;
- 2015, 2016 онд Хууль сахиулахын Их сургуульд “Удирдах ажилтны стратегийн сургалт”-д хамрагдсан.
Гавьяа шагнал:
“Цагдаагийн гавьяа”, “Цагдаагийн алдар”, “Дотоодын цэргийн алдар”, “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан тэмдэг”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90, 100 жилийн ойн медаль, Цэргийн хүндэт медаль, Алтангадас одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон.
Ажлын туршлага:
- 1984-1985 онд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч,
- 1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт гэрээт төлөөлөгч,
- 1990-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч,
- 1992-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэс, Банкны өр барагдуулах албаны Цагдаагийн гэрээт хэсэг, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,
- 2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авилгалтай тэмцэх тасгийн дарга,
- 2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
- 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
- 2012-2014 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал,
- 2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
- 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга,