gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Рэгдэл: Юу гэсэн үг вэ, монгол хүн галаа түлж чадахаа больсон юм уу

Э.Энхмаа
Улс төр
2025-02-04
111
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 18 минут
2025.02.04

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын  /2025.02.04/ сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дөрвөн зүйлийг зэрэг сайжруулах шаардлагатай. Нэгдүгээрт түлшийг, хоёрдугаарт зуухыг сайжруулах, гуравдугаарт орон сууцыг дулаалах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хэрэглэгчдийг төлөвшүүлэх шаардлагатай. Энэ дөрвийг зэрэг шийдсэнээр агаарын бохирдлыг бууруулах том алхам болно.

Бага зардлаар хийж болох ажил бол дулаалга. Монгол гэр шал, үүд, тооноороо дулаан алддаг. Гэр төдийгүй орон сууцуудын дулаалгыг сайжруулснаар эрчим хүчний хэрэглээ 40 хувиар буурна гэсэн судалгаа байдаг.

Хэрэглэгчдийг төлөвшүүлье. Ямар ч түлш байсан хэрэглэгч зөв ашиглаж чаддаг байх ёстой. Өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх ёстой. Тавантолгой түлшийнхэн айлаар явж гал түлэхийг зааж байх юм. Юу гэсэн үг вэ. Монгол хүн гэртээ гал түлж чадахгүй болсон юм уу?

Үүний оронд тэд айлуудаар явж 6000 Ккал илчлэгтэй түлшийг шатаах боломжтой зуух хэд байгааг тогтоох ёстой. Үүнийг мэдэхгүйгээс айлууд түлшээ дутуу шатаагаад угаартаж байна шүү дээ. Солих зуухыг нь солих хэрэгтэй. Зуух солихгүйгээр утааны асуудал шийдэгдэхгүй. 

Үндсэндээ хөх нүүрсээр түлш хийвэл сайжруулсан түлш болно. Өнөөдрийн нүүрсээр хийсэн түлш бол боловсруулж сайжруулаагүй зүгээр шахмал түлш юм. 

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Өргөн хүрээнд олон шийдлээр явахгүй бол асуудал шийдэгдэхгүй. Түлшийг сайжруулах ёстой. БНХАУ-д хагас коксжсон түлшний 154 үйлдвэр ажиллаж байна. Нийслэлд 50 мянган айлын зуух шаардлага хангахгүй байна. Энэ айлуудын дийлэнх нь төлбөрийн чадваргүй байна. Сая нийслэл зуухаар хангах шийдвэр гаргасан ч цуцлагдлаа. Дулаалга хийе гэхэд дахин санхүүгийн асуудал яригдана. ААН-үүдээс агаар бохирдуулсны төлбөрт 67 тэрбум төгрөг авсан. Энэ бүх мөнгө Улсын төсөвт орж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Дулаалга хийх нь маш чухал байна. Өнгөрсөн жил нийслэлээс 105 байрны гадна пасаадны дулаалга, 158 байрны дээвэр зассан. 2025 онд 40 тэрбум төгрөгийг орон сууцны пасадны дулаалгад зарцуулахаар төлөвлөсөн. Орон сууцны дулаалга хийвэл эрчим хүч 18 хувиар хэмнэгдэх судалгаа гарсан.

Нийслэлээс 9000 гаруй албан хаагчид хоёр долоо хоногийн турш гэр хорооллын бүх айлаар явж, нөхцөл байдалтай танилцаж, угаартахаас сэргийлэх зөвлөмж өгсөн. 50 мянга гаруй айлын зуухны битүүмж алдагдаж, угаартах нөхцөл үүссэн байна. Энэ судалгаагаар гэр хорооллын 72884 айл өрхийн байрыг дулаалах шаардлагатай. Гэр хорооллын 7000 айлын байшинг дулаалбал тэдний хэрэглэж буй 5000 тонн нүүрсийг 3550 тонн болгон бууруулах боломжтой байна.

Ш.Ганхөлөг, Угаар мэдрэх төхөөрөмжийг айлууддаа яагаад бүрэн дүүрэн тарааж чадахгүй байна вэ. Угаартаж амиа алдаж байгаа иргэдээ хамгаалах төхөөрөмжийг ямар үнээр авч, ямар компанийг тендерт шалгаруулж байна вэ? угаарын эрсдэлээс хүний амь эндэх эрсдэл хэзээ арилах вэ?

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Өнөөдрийг хүртэл 1.8 их наяд төгрөг зарцуулжээ, утаа буураагүй. Угаарын хийн улмаас 779 хүн нас баржээ. Агаарын бохирдлыг хариуцах эзэнгүй орхиж, асуудлыг дундаа хаяснаа бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 2019-2020 онд шахмал түлшний үйлдвэр нэг удаадаа утаа арилсан. Үүнээс хойш асуудлыг авч явах бүтэц задарсан.

Монгол төр шалгагдаж, туршигдаагүй технологиор түлш үйлдвэрлээд иргэд дээрээ туршилт хийлээ. Одоо хөх нүүрс үйлдвэрлэнэ гэж байна. Тиймээс инженерүүдтэй сайн ажиллаж, туршилт хийсний дараа хэрэглээнд нэвтрүүлье. Дахин ингэж хариуцах эзэнгүй сууж болохгүй.

Энэ бол бидний бодит байдал. Шийдэл нь, өнөөдрийн байгаа байдлаа дээр доргүй хүлээн зөвшөөрч, ямар алдаа гаргасан албан ёсны байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Шат шатанд нь хариуцах эзэн хэрэгтэй байна. Дундаа хаяж болохгүй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан