Дэлхийн 100 гаруй улс оронд зохион байгуулагддаг "Дэлхийн сансрын долоо хоног" аравдугаар сарын 4-өөс 10-ны хооронд Монголд албан ёсоор зохион байгуулагдана. Уг үйл ажиллагааг Монгол улс гурав дахь жилдээ “Space & Climate” буюу сансар ба уур амьсгалын өөрчлөлт сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд "Дэлхийн сансрын долоо хоног"-ийг жил бүрийн аравдугаар сарын 4-10-ний хооронд зохион байгуулна гэж тунхагласан. Энэ нь шинжлэх ухааны салбарт хүн төрөлхтөний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах, ирээдүйн шинийг санаачлагч бүтээгч нарт урам зориг өгөх, уур амьсгалын өөрчлөлт өнөөгийн нөхцөлд яаж явагдаж байгаа, бидний амьдралд хэрхэн нөлөөлөх, өөрсдийн зүгээс энэ асуудлыг сааруулах ямар үйлдэл хийж болох талаар нийгэмд мэдээлэл өгөх зорилготой ажээ.
"Сансрын долоо хоног" нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
- World Space Week Шинжлэх ухааны фестивалыг UG Arena-д 7 хоногийн турш зохион байгуулах
- Бүтэн өдрийн Space Networking Event-г "SPACE & CLIMATE CHANGE" сэдвийн дор UG Arena-д зохион байгуулах
- Нийслэлийн ЕБС-иудад сансрын 7 хоногийг тэмдэглэх
- Монголын 21 аймагт Сансрын 7 хоногийг Unitel HUB-д зохион байгуулна. Ингэснээр Монгол орон даяар 7 хоногийн турш шинжлэх ухааныг түгээх боломж анх удаа бий болж байгаагаараа онцлог юм.
“Бидний хэрэглэж байгаа бүхэн инженерүүдийн шинжлэх ухааны үндсэн дээр бүтээсэн зүйлүүд байдаг. Гэвч МУИС-ын химийн тэнхимийг хоёр оюутан, физик, биологийн чиглэлээр нэг л хүн төгсөж байгаа харагдсан. Бид нарт дараагийн үеийн инженерүүд гарч ирэхгүй байна. Шинжлэх ухаан дээр суурилан хийж, бүтээх салбарт хүн дутагдалтай болоод удаж байна. Тэгэхээр Монголд үйлдвэрлэл үлдэх нь эргэлзээтэй болсон гэх үгийг сонсоод хоолой зангирч байсан. Энэхүү арга хэмжээнд ирээд инженер болох, ямар нэгэн мөрөөдөл, хүсэл зорилготой, шинжлэх ухааныг сонирхон судлах, хувь хүний зүгээс эх дэлхийдээ ээлтэй байх талаар нөлөөлөх нь бидний зорьж буй үр дүн” хэмээн Dudu шинжлэх ухааны музейн захирал Э.Даваа дурдсан юм.
Уг арга хэмжээний үеэр уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой хог хаягдал багасгах зорилгоор өглөө 10 цагаас орой 20:00 цаг хүртэл хүүхдүүд ямар нэгэн электрон хог хаягдлаа авчран үнэ төлбөргүй workshop-д оролцох ба UG arena-д болох үндсэн арга хэмжээнд 5000 төгрөг төлөн үзэсгэлэн, туршилтуудаас гадна хоёр цаг тутамд шинжлэх ухааны сонирхолтой туршилт, үзүүлбэр үзэх боломжтой. Нээлтийн үйл ажиллагаанд туршилт, workshop, шинжлэх ухаантай холбоотой үзэсгэлэнгүүд гарах ба хүүхдүүдийг гайхшируулах бүтэн сансар огторгуйн дотоод засал хийнэ. Мөн олон нийтэд хандсан шинжлэх ухааны болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх илтгэл, хэлэлцүүлэг, Space quiz буюу асуулт хариултын тэмцээн, сансар огторгуй сэдэвтэй cosplay болон хуучин хувцсаа ашиглан дахин загвар зохион бүтээх, dudu машины уралдаан гэх мэт олон сонирхолтой арга хэмжээ төлөвлөжээ.
Х. Түмэнжаргал
Өмнөх жилийн үйл ажиллагааны зургуудыг үзнэ үү.