Өнөөдөр үүрээр буюу 04:00 цагт МАН-ын Бага хурлын шийдвэр гарсан тухай, МАН нь тус шийдвэрээр хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргаж, харин ХҮН намтай цаашид хамтран ажиллах шийдвэр гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл, энэ шийдвэр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардаж буй иргэдийн шаардлага, жагсаалтай хэрхэн холбогдох вэ?
Юун түрүүнд, МАН-ын уг шийдвэрт Л.Оюун-Эрдэнийг огцруулна гэсэн агуулга дурдагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, Засгийн газрын бүрэлдэхүүнээс тодорхой гишүүд буюу сайд нарыг, тухайлбал АН-ын сайд нарыг гаргана аа гэдэг нь Засгийн газрыг эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үр дагавар үүсгэхгүй.
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэсэн заалт байсныг 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, одоогийн Үндсэн хуулиар бол засгийн газрын гишүүдээс хэд нь ч огцорсон бай УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргаагүй л бол Ерөнхий сайд огцрохгүй гэсэн үг юм.
Ерөнхий сайд огцрох буюу Ерөнхий сайдыг огцруулах хуульд заасан “боломж”, үндэслэлийн талаар бид “Ерөнхий сайд огцрох болон огцорсны дараах процессын тухай” нийтлэлд дэлгэрэнгүй бичсэн билээ. Үүнд дараах 3 үндэслэл хамаарна.
- Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргавал;
- Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал;
- УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д тавивал.
Гэтэл, МАН-ын бага хурлын шийдвэрийн талаарх мэдээлэлд дээрх гурван үндэслэлийн аль нэгнээр Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх талаар огт дурдагдсангүй. Түүнчлэн, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг харвал Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухайг хэлэлцэх асуудал тусгагдаагүй байна.
Хамтрахдаа хэрхэн хамтарч ажиллах талаар хоорондоо хийсэн тохиролцоогоо гэрээ болгон баталгаажуулсан бол энэ нь иргэдэд нээлттэй, ил тод байж байж иргэдийн мэдэх эрх хангагдана
Өөрөөр хэлбэл, хэдийгээр иргэдийн Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардаж буйтай давхцан МАН-ын бага хурал хуралдсан ч тус хурлаар Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцээгүй мэт. Харин, МАН-ын улс төрийн эрх ашигтай л холбоотой асуудал буюу “хамтарсан засаг байгуулах хамтран ажиллах гэрээгээ АН дагаж мөрдөж байна уу, зөрчиж байна уу” гэдэг асуудлыг л хэлэлцсэн гэж харагдаж байна.
Эндээс, Засгийн газрыг хамтран байгуулсан гурван нам болох МАН, АН, ХҮН намууд нь “хамтарсан засгийн газар байгуулах хамтран ажиллах гэрээ” байгуулсан болох нь мөн харагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн хүү, гэр бүлийн гишүүн буюу хамаарал бүхий хүний амьдралын өртөг, зардал нь Л.Оюун-Эрдэнийн “хөрөнгө орлогын мэдүүлэг”-тэй нийцэж байгаа юу гэх асуудлаас гадна энэ гурван нам ямар нөхцөл хоорондоо тохирч, хэн нь хэндээ ямар амлалт өгч байж “хамтарсан” гэх засаг байгуулж ажиллаж байгаа вэ гэдэг асуудал ч мөн “ноцтой” асуудал юм.
Хэрвээ УИХ-ын сонгуулийн үр дүнд аль нэг нам олонх болсон бол тухайн олонх болсон нам дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуульд нийцэх тухай бид “Хамтарсан засаг байгуул гэж МАН-ыг олонх болгосон гэж үү?” гэх нийтлэлээр өмнө нь тайлбарлаж байсан билээ.
Аль нам нь хэнийхээ өмнө ямар үүрэг хүлээж, энэ гурван нам ямар нөхцөлөөр хамтран ажиллаж байгаа, хэн нь хэндээ ямар амлалт, баталгаа өгсөн бэ гэх зэрэг тус гэрээнд тусгагдсан бэ
Гэтэл, ийнхүү Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчин барин уг гурван нам хамтарсан засаг байгуулсан. Хэрвээ, ийнхүү хамтрахдаа хэрхэн хамтарч ажиллах талаар хоорондоо хийсэн тохиролцоогоо гэрээ болгон баталгаажуулсан бол энэ нь иргэдэд нээлттэй, ил тод байж байж иргэдийн мэдэх эрх хангагдах юм. Ийнхүү мэдэх эрх хангагдсанаар иргэд уг хамтарсан засаг байгуулсан нөхцөл нь, хамтын ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих боломжтой болно.
Түүнчлэн, тухайн гэрээгээр аль нам нь хэнийхээ өмнө ямар үүрэг хүлээж, энэ гурван нам ямар нөхцөлөөр хамтран ажиллаж байгаа, хэн нь хэндээ ямар амлалт, баталгаа өгсөн бэ гэх зэрэг тус гэрээнд тусгагдсан агуулгуудаас энэ гурван намын хамтрал нь “хуйвалдаан” уу, эсвэл үнэхээр улс, эх орны эрх ашгийн төлөө Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан зарчимд нийцсэн хамтын ажиллагаа юу гэдэг нь харагдах юм.
Иймд, МАН-ын намаас АН-ыг хамтарсан засгийн газраас гаргахаар шийдвэрлэснээс үл хамааран, түүнчлэн хамтарсан засаг (МАН ба ХҮН нам) цаашид үргэлжлэх эсэх, эсвэл бүр Л.Оюун-Эрдэнэ огцрох эсэхээс үл хамааран энэ гурван намын байгуулсан “хамтарсан засаг байгуулах хамтран ажиллах гэрээ”-г зайлшгүй иргэд, олон нийтэд ил тод болгох ёстой байна.