Их Британийн ерөнхий сайд Кир Стармер АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Трамптай уулзлаа. Энэ үеэр тэрбээр Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхийг Трампаас хүссэн юм.
Тодруулбал талууд сэтгүүлчдэд Украины хэлэлцээрийн талаар болон өөр бусад олон асуудлаар мэдээлэл өгсөн.
Их Британийн ерөнхий сайд энхийн хэлэлцээрийн хүрээнд Украин руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлсэн юм.
Гэхдээ АНУ аюулгүй байдлын баталгаа өгөхгүй бол ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украинд дахин довтлох эрсдэлтэй гэж үзэж буйгаа хэлжээ.
Энэ баталгааг өгөх эсэхийг Трампаас асуухад тэрбээр хариуд нь “Баасан гарагт Украинтай байгуулах ашигт малтмалын гэрээ нь өөрөө аюулгүй байдлын дэмжлэг болж чадна" гэсэн байна.
Өөрөөр хэлбэл гэрээний хүрээнд АНУ-ын олборлогчид Украинд ажиллаж эхэлснээр "хэн ч халдаж, дайрч зүрхлэхгүй" гэсэн санааг дахин хэлэв.
Гэхдээ Трамп аюулгүй байдлын баталгаа өгөхгүй бол Путин дахин довтолж магадгүй гэсэнтэй санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдэж "Путин хэлсэндээ хүрэх болно. Би түүнийг сайн мэднэ" гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian