Монголчууд “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана” хэмээх ардчиллын алтан зарчмыг мартжээ. Төрөөс олон нийтийн эрх ашгийг хамгаалах хууль баталчихаад байхад цөөн хэдэн хүн “Наад хууль чинь таалагдахгүй байна” хэмээн эсэргүүцэж байх жишээтэй.
Аливаа хууль олон нийтийн төлөө гэсэн халхавч дор хүний эрхийг хөсөрдүүлж, өмч хөрөнгөд нь шууд халдаж байвал эсэргүүцлээ илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин тамхины бизнес эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуулийг эсэргүүцэж буй нь арай л хэтийдсэн жишээ болж байна.
Сургуулийн ойролцоо дэлгүүр, ТҮЦ-тэй хэдэн хүн тамхинаас олдог ашиг нь багассан тул ийн бухимдав. Тэд бүр “Энэ хуулийг өөрчлүүлмээр байна. Хязгаарлалтын зайг 500 метр биш, 100 метр болгомоор байна” ч гэх шиг. Үндсэндээ тэд “Бид сурагчдад тамхи зарж ашиг олмоор байна” гэж шулуухан хэлж буйгаас ялгаа алга. Ямар ч хуулийг зүгээр нэг баталчихдаггүй. Нийгэмд учруулах тодорхой сөрөг үр дагавар байгаа учраас түүнд үндэслэн хязгаарлалт, хяналт тогтоодог. Энэ нь зарим хүний бизнесийн эрх ашигтай зөрчилдөж байлаа ч нийгмийн үр өгөөж нь харьцуулшгүй гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, энэ хууль гарснаар урьд нь тамхиар бизнес хийж байсан хүмүүсийг шууд хохироож буй хэрэг яавч биш. Хуулийг баталснаас хойш дагаж мөрдөж эхлэх хүртэл хангалттай хугацаа өнгөрсөн. Чухам энэ хугацаанд тэд өөр сонголт хийж, хуулиар хориглоогүй бизнестэй болох эрх нь нээлттэй байв.
Дэлхийн олон орон Тамхины хяналтын хуультай. Манайх ч тэр жишгээр явж байна. Гэтэл манайхан арай л их дэвэргэж, нэг хэсэг нь тамхи зарах эрхийг минь хаалаа, нөгөө хэсэг нь тамхи татах эрхийг минь боолоо хэмээн гоншигонож эхлэв. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага ч эрхийн хязгаараа ухаараагүй хүмүүсийг өдөөж, хөхиүлэн дэмжих аястай мэдээлэл түгээж байна.
Энэ бүхэн ардчиллын жинхэнэ мөн чанарыг монголчууд өдий олон жил ухаараагүй явж ирсний нэгэн тод илрэл гэлтэй. Тодруулбал, ардчилал бол бусдын болон олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх, улмаар үүний үр өгөөж өөрт чинь бас ирнэ гэсэн ерөнхий чиг хандлагыг “Чөлөөт нийгэмд би юу ч хийж болно. Миний эрхийг хэн ч хязгаарлах эрхгүй” гэж мугуйдаар ойлгосны гор юм уу даа. Ардчилсан нийгэмд хүн хувийн эрх ашгийнхаа төлөө яаж ч тэмцэж болно. Гэхдээ тэмцэх асуудал, тэмцэж болохгүй асуудал гэж бас бий. Ийм энгийн дүрэм байсаар атал “Сурагчдад тамхи заруулахгүй бол бүхий л аргаар тэмцэнэ” гээд байх ч арай дэндэнэ ээ. Уг нь тэр хүмүүс тамхи зарахгүй л бол амьдрал нь сүйрчих гээд байгаа юм биш шүү дээ. Ерөнхий дүнгээр нь авч үзвэл нэг дэлгүүрийн нийт орлогынх нь 20 хувь тамхинаас бүрддэг байсан юм билээ. Энэ бол жижиг тоо. 80 хувийн орлого нь байж байхад 20 хувийг өөр юунаас ч олж болно. Заавал хууль зөрчиж наймаа хийх ямар ч шаардлага байхгүй.
Олон нийтийн эрх ашгийн төлөө баталсан хуулийг бизнесийн ашиг сонирхлынхон эсэргүүцдэг жишээ зөвхөн тамхин дээр гарч байгаа юм биш. Хэдэн жилийн өмнө Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлахад уул уурхайн компаниуд нэлээд хүчтэй эсэргүүцэж байсан. Тэд бүр “Уул уурхайгаа аваръя” нэртэй хөдөлгөөн хүртэл өрнүүлж, төрийн хуулийн эсрэг тэс хөндлөн зогсож байлаа. Гэлээ ч тухайн компаниудын ашиг сонирхлоос илүү Монгол орны байгаль экологийн асуудал, нийт хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх дээгүүр тавигдах ёстой гэдэгтэй хэн ч маргах аргагүй тул яваандаа хууль хэрэгжиж эхэлсэн. Хуульд тээг садаа бологсод ч мөр мөрөө хөөсөн түүхтэй.
Мөн хоёр жилийн өмнө Дорноговь аймагт гар аргаар ашигт малтмал олборлодог хэдэн хүн нийслэлд ирж, хэвлэлийн хурал хийлгэж байв. Тэд “Бид жоншны орд олоод өөрсдөө тодорхой хэмжээний эрсдэл хүлээн байж тэнд ажиллаж, олборлолт явуулж амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл та нар хууль эрх зүйн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гээд орон нутгийн удирдлага биднийг ажиллуулахгүй юм. Хууль зөрчихгүй л бол амьдрал алга” гэцгээж байсан юм. Уг нь хөрөнгө хүчээ нэгтгэж хууль ёсны компани байгуулах юм уу, бүлэг нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажилласан бол тэднийг хэн ч хорихгүй. Гагцхүү өөрсдийн дур зоргоор авирласан учраас хорьж цагдах нь аргагүй. Тэд мөн л өөрсдийн эрхийн хязгаар, ямар ажил бизнес хийхийн тулд ямар шаардлага хангах ёстой талаар ойлголтгүй байлаа. Тэгсэн хэрнээ бөөн зардал чирэгдэл болж нийслэлд ирэн хэвлэлийн хурал хийлгэсэн нь нүдээ олоогүй алхам байв.
Дээрх хоёр жишээний хажууд хэдхэн тамхи ширхэглэж зармаар байна гэж тэмцэх нь бүр ч инээдтэй, ач холбогдолгүй, утга авцалдаагүй хэрэг болно. Монголчууд минь жаахан ч гэсэн эрхийн мэдрэмжтэй байя. “Залуу үедээ тамхи заръя” гэж тэмцэн онигоонд орж байснаас “Залуу үеэ тамхины хор хөнөөлөөс холдуулъя” гэсэн уриа барин жагсаж од бол л доо.
Д.Үлэмж