Өнгөрөн одож буй 2008 он Монголчуудын хувьд арвин их амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил байлаа. Спортынхны их амжилтын ардаас урлаг соёлынхон, гоо бүсгүйчүүд маань ч амжилтыг авчирлаа.
Тэдний нэг нь А.Сарнай юм. Тэрээр энэ онд 21 дэх удаагаа зохион байгуулагдсан “Дэлхийн оюутан мисс” тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 50 улсаас авъяас самбаа, оюун билэг, гоо сайхнаараа уралдан монголын түүхэнд анх удаа тэргүүн Гранпри шагналыг эх орондоо авчирсан талаар бид та бүхэндээ мэдээлж байсан билээ. БНАСУ, БНХАУ-ын хотуудад болсон тус тэмцээний хоёрдугаар байранд Бразиль Марина Оливер, гуравдугаар байранд БНАСУ Жаиг Иа Юнь нар орсон бол, тусгай байрууд болох авъяас ур чадвар мисст Индонез, нөхөрлөл мисст Грек, ёс суртахууны мисст Өмнөд Африк, Хүмүүнлэгийн мисст Макаогийн миссүүд оржээ.
Энэхүү өндөр нэр хүндтэй тэмцээнд тухайн улс орноосоо шалгарсан охид өрсөлддөг. А.Сарнайгийн хувьд МУИС-ийн биологийн факультетэд суралцдаг мөн АНУ-ын Сакраментогийн Их сургуульд байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг. Тэрээр “Монголын сайхан бүсгүй-2004” тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, “Эх дэлхийн мисс” тэмцээнд 100 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж, шилдэг 20-т багтаж байсан бүсгүй юм.
Дэлхийн оюутан мисс нь "Дэлхийн мисс", "Ертөнцийн мисс", "Олон улсын мисс"-ийн нэгэн адилаар дэлхийн эхний дөрвөн том тэмцээний нэг ажээ. Дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож байдаг миссийн тэмцээнүүдээс энэхүү тэмцээн нь гоо сайхан, оюун ухааны шандас сорисон, хайр болон энх тайвныг үлгэр дууриалал болгон оюутнуудаар тэр тусмаа эмэгтэй оюутнуудаар дэлхийд түгээлгэх зорилготойгоороо онцлог. Хамгийн анх 1986 онд Дэлхийн оюутан миссийн тэмцээн НҮБ, Олон улсын их сургуулиудын холбоо, Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байжээ.
М.Жаргал