Зүрхний хэм алдагдлын өвчний АБЛАЦИ эмчилгээг хийх боломж бүхий лабораторийн нээлт өнөөдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт боллоо. Энэ лабораторийг нээснээр зүрх судасны өвчнөөр гадаад улс руу эмчилгээнд явах шаардлагагүй болж байгаа юм.
Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ нь Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар гадаад руу илгээх өвчний жагсаалтад ордог. Зүрхний хэм цөөрөхөд манайд эмчилгээ хийх боломжтой боловч олширч алдагдаж буй тохиолдолд энд эмчилгээ хийх боломжгүй гэсэн үг юм.
Энэ төрлийн өвчтэй хүмүүсийг Энэтхэг, Солонгос руу эмчилгээнд явдаг. Жилдээ л Солонгосын анагаахын нэг сургуулийн дэргэдэх эмнэлэгт 30 орчим өвчтөн энэ төрлийн эмчилгээг хийлгэдэг байна. Тэнд зөвхөн хагалгаанд ороход 25-90 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.
Зургаан жил Солонгосын Кореа их сургуулийн Анам эмнэлэгт ажилласан доктор Ц.Саруул энэ хагалгааг хийж буй бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэг хоёр эмчээ гадаад руу сургалтад явуулаад байгаа аж. Мөн техникчид ч мэргэжлийн сургалтад хамрагдаад байгаа юм байна.
Өнөө өглөө эхний өвчтөндөө хагалгаа хийсэн их эмч Ц.Саруул,
-Монголд хийгдэх боломжгүй зүрхний хагалгаа миний ажиллаж байсан эмнэлэгт их ирнэ. Түүний хамгийн их ирдэг нь зүрхний хэм алдагдах. Жилд 30 гаруй хүн ирнэ. Энэ нь зөвхөн манай эмнэлэгт ирдэг тоо шүү дээ. Сежон гээд зүрх судасны төвийн эмч “Танай Монголоос ямар их хүн ирдэг юм бэ. Та нар өөрсдөө хэм алдагдлын төв байгуулж болдоггүй юм уу” гэж хүртэл хэлж байсан. Зөвхөн хагалгааны өртөг л 25-90 сая. Үүн дээр нэмээд шинжилгээ өгнө, хэсэг хугацаанд амьдрах гээд 100 сая төгрөг чөлөөтэй ордог байсан болов уу. Харин өнөөдрөөс манайд бүх төрлийн эмчилгээг хийх боломжтой боллоо гэв.
Өнөөдөр өглөө анхны хагалгааг 42 настай өвчтөнд хийсэн бөгөөд эхний хоёр өвчтөний зардлыг байгууллагуудын ивээн тэтгэлгээр үнэ төлбөргүй хийж байгаа аж.
Зардлын тухайд зөвхөн багаж хэрэгслийн өртөг нь 20 орчим сая төгрөг байдаг юм байна.
Цаашид эрүүл мэндийн даатгалын өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд оруулахаар ажиллаж байна. Хэрэв орчихвол тогтсон үнийн 75 хувийг ЭМД-аас төлж үлдсэн хувийг өвчтөн гаргах юм. Ингэсэн тохиолдолд ойролцоогоор 3-4 сая орчим төгрөг гарах байх гэсэн тооцоог гаргаад байгаа аж.
Зүрхний хэм судлалын электрофизиолгийн лабораторийн тоног төхөөрөмжид Засгийн газраас нэг тэрбум 50 сая төгрөгийн зарцуулсан байна.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2016-2017 онд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шаталсан төлөвлөгөөтэйгээр нэвтрүүлж, цаашид гадаад оронд эмчилгээнд явах иргэдийн урсгалыг зогсоохоор ажиллана гэдгийг эмнэлгийн дарга Ч.Төмөр-Очир хэлж байв.
Дээр нь нээлтийн үеэр “Зүрх, судасны мэс заслын аблаци эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний хэм алдагдал” гэсэн 13 дугаар заалтад хамрагдан гадаад уруу эмчилгээнд явуулдаг байсан энэ төрлийн мэс заслыг сайдын тушаалаас хасна гэдгийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлсэн юм.
Зүрхний судсан доторх мэс засал үүсээд 16 жил болж байна. Энэ хугацаанд гурван төрлийн шинэ хагалгаа хийж байгаа юм байна. 2000 онд зүрхний титэм судасны нарийсал, зүрхний хэм алдагдал буюу цөөрөх болон олшрох гээд гурван төрлийн шинэ төрлийн хагалгааг хийж байна.