Замын цагдаагийн газрын удирдах ажилтнуудад болон Хан-Уул дүүргийн онцгой байдлын газрын 70 гаруй албан хаагчдад “Гэр бүл төлөвлөлт, эрэгтэйчүүдийн оролцоо, ажлын байрны стресс менежмент” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сургалт зохион байгуулжээ.
Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64.9 буюу эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.4 жилээр богино байгаа нь тэдний эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг харуулж байна гэсэн судалгааны дүн гарсан.
2014 онд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих”стратеги батлагдаж, монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг уртасгах, эмнэлгийн тусдамж үйлчилгээ авах, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд эрэгтэйчүүдийн оролцоог сайжруулахад бусад салбар дундын оролцоог идэвхжүүлэх шаардлагатай байна.
Тиймээс “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”-ийг дэмжих ажлын хүрээнд эрэгтэйчүүд олноор ажилладаг тус хоёр байгууллагад сургалт явуулжээ.
Тиймээс НЭМХ-ээс тус сургалтыг зохион байгуулжээ. Нэг өдрийн сургалтаар оролцогчдод мэдээлэл өгөхөөс гадна гэр бүл төлөвлөлтийн аргуудын талаарх гарын авлага, сургалт сурталчилгааны материалыг тараасан байна.