Зэвсэгт мөргөлдөөн болж байгаа бүс нутагт амьдарч буй хүүхдүүдийн дөрөвний нэг нь сургуулиа хаяхаас өөр аргагүйд хүрээд байгаа аж. Ялангуяа Афганистан, Судан, Нигерийн хүүхдүүдийн байдал хамгийн хүнд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.
Өмнөд Суданы бага болон дунд насны хүүхдүүдийн 51 орчим хувь нь сургуульгүй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Нигер хоёрдугаарт орсон бөгөөд тус улсын хүүхдүүдийн 47 хувь нь сургуульд явах боломжгүй байна. Үүний араас Судан /41 хувь/, Афганистан /40 хувь/ оржээ.
Мөн мөргөлдөөний бүсэд амьдарч байгаа 109.2 сая бага болон дунд насны хүүхдийн 24 сая орчим нь сургуульд сурч чадахгүй байгааг Хүүхдийн сан тайландаа онцолсон байна.
Сургуулийн насны хүүхдүүдийн насыг 6-15 гэж Хүүхдийн сан тодорхойлжээ.
Эх сурвалж: ВВС