Киевт хийсэн гайхалтай аяллаа өндөрлөж буй 28 настай оросын иргэн Игорь “Москва руу буцахын тулд яагаад Минскээр дайрч нисэх ёстойгоо би ойлгохгүй байна” хэмээн Борисполийн нисэх буудал дээр гомдоллоно.
Түүний цаана Орос, Украины хооронд бизнес эрхлэгч Тимур “Бид өмнө нь Санктпетрбург руу нэг талын шууд нислэгт 50 ам.доллар төлдөг байсан. Одоо Беларусиар дамжиж, 200 ам.доллар төлж байна” хэмээн Игорьтой адил шалтгаанаар уцаарлана.
Украин болон ОХУ-ын баруун хэсгийн хотуудын хооронд үйлддэг нислэг хямд байсан учраас ачаа багатай, чинээлэг жуулчид жилд хэдэн мянгаараа нисдэг байв.
Крымийн нутаг дэвсгэр дээгүүр ниссэнээр үндэсний агаарын орон зайд зөвшөөрөлгүй халдаж байна гэж үзсэн учраас Украин өнгөрсөн сарын сүүлээр Оросоос Украин руу хийх шууд нислэгийг хориглосон. Харин Москва хариуд нь мөн Украины агаарын тээврийг Орост хориглосон нь слав ахан дүүсийн улс төр, нийгэм, эдийн засгийн сэмэрсэн харилцаа улам тэлж буйн илрэл болов. Талуудын худалдааны харилцаа энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин багассан ба нөхцөл байдал улам дордсоор.
Хэрэв Украин Европын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал одоо байгаа худалдааны бүх хөнгөлөлтөө цуцлахаас гадна гаалийн татвараа нэмнэ хэмээн Москва сүрдүүлж байгаа. Гэвч ноён Засгийн газар Европын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээрийг баталсан бөгөөд гэрээний хэрэгжилт төлөвлөсөн ёсоор ирэх нэгдүгээр сараас эхлэх юм.
ОХУ-ын Эдийн засгийн сайд Алексей Улюкаев Европын холбоо, Украины чөлөөт худалдааны гэрээг “хүлээн зөвшөөрч болшгүй” хэмээгээд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Украины хүнсний бүтээгдэхүүнд хориг тавина гэдгээ хэлсэн. Европын холбоотой хийх чөлөөт худалдааны гэрээний эсрэг Оросын арга хэмжээг зөөлрүүлэхээр гурван тал жил орчим ажиллаж байгаа юм.
Германы Канцлер Ангела Меркел худалдааны хэлэлцээртэй холбоотойгоор Москвагийн оролцоог зөөлрүүлэх боломж бүрийг ашиглахыг Брюссельд шахаж буй. Гэвч энэ чармайлт Украинд үзүүлэх шахалтыг бууруулж чадахгүй гэдэг нь ноён Алексейн мэдэгдлээс тодорхой байна.
Украины Эдийн засгийн сайд болох Литви гаралтай Аиварас Абромавичус “ОХУ Польш алимнаас эхлээд Балтийн сүүн бүтээгдэхүүн, Гүржийн дарс зэрэг бүтээгдэхүүнд улс төрийн зорилгоор хориг тавьсан гээд “итгэж болохгүй түнш” хэмээн тодорхойлов. Абромавичусын хэлснээр 2012 онд Украины экспортын дөрөвний нэгийг, импортын гуравны нэгийг Орос эзэлдэг байсан бол одоо энэ тоо хоёр дахин буурсан аж. Эдийн засгийн хямралд өртсөн Украины экспорт энэ жил огцом унасан ч гадаад худалдаанд 2012 онд 25 хувь хүрэхгүй байсан Европын оролцоо 2015 оны эхний долоон сарын байдлаар бараг 35 хувь болж огцом нэмэгдсэн гэнэ. Мөн энэ хугацаанд Хятадтай хийх гадаад худалдаа ч таваас найман хувь болж нэмэгджээ.
Хоёр орны худалдаанд хамгийн жинтэй хэсэг байгалийн хийн импорт ч буурлаа. Үүнд Украины эдийн засгийн огцом уналт, өр болж хуримтлагдсан төлбөрийн маргааны аль аль нь нөлөөлөөгүй. Харин үнийн өсөлтийн эсрэг эрчим хүчний хэмнэлт, байгалийн хийн эх үүсвэрийн нэр төрлийг нэмэгдүүлсэн Киевийн хариу үйлдэл нөлөөлжээ. “Орос улам бүр хөндийрч байгаа Украиныг эдийн засгийн хувьд хяхан хавчих хангалттай боломжтой. Энэ сөрөг дайралтыг украинчууд даван туулах ёстой. Байж боломгүй хүнд хэцүү байгаа ч бид тэссэн. Одоо бид шинэ зах зээлд шинэ боломж эрэлхийлэхэд анхаарч байгаа” хэмээн Украины эдийн засгийн сайд өгүүлж байна.
Оросын худалдааны хязгаарлалт Украины зүүн бүсийн орос хэлтнүүд, тэр дундаа дайны хөлд нэрвэгдсэн Донбасс зэрэг мужийн хүнд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хамгийн хүнд тусч буй. Харин өргөн хэрэглээний болон шувууны аж ахуй гэх мэт хүнсний салбарынхан шинэ зах зээлтэй болжээ. Хөдөө аж ахуйн барааны экспорт Украины валютын орлогын эх үүсвэр болсон гангийн экспортыг даваад байна.
“Оросын тусламж болон ОХУ, Беларусь, Казахстаны гаалийн холбоонд нэгдэхгүйгээр биднийг оршин тогтнож чадахгүй гэж үргэлж ярьдаг байсан. Гэхдээ одоо бол Орос манай хөдөө аж ахуйн экспортын хоёр хувийг л эзэлж байна. Үүний зөрүүг бид өөр зах зээлүүдээс нөхөж байна” хэмээн Украины Хөдөө аж ахуйн сайд Олеский Павленко хүүрнэнэ. Хятад болон Азийн орнуудад гаргасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь нийт экспортын 35 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь Украины экспортод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн өсөхөд гол нөлөө үзүүлжээ. “Украин бэрхшээлийг боломж болгосон” хэмээн ноён Авромавичиус тодотгов.
Энэ жил Украины эдийн засаг есөн хувиар агших төлөвтэй байгаа ч цаашид сэргэх явц ажиглагдаж байна. 2015 оны гуравдугаар улиралд тус улсын үйлдвэрлэлийн хэмжээ хоёрдугаар улирлаас 0.7 хувиар өссөн. Гэхдээ нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Оросын худалдааны хориг “Ирэх онд эдийн засгийн өсөлт хоёр хувь болно” гэсэн Киевийн найдлагыг ахиад л үлээх төлөвтэй.
Орос, Украины хооронд бизнес эрхлэхээр ядаж яваа жирийн хүмүүсийн нэг Тимур “Өмнө нь бид анд нөхөд байв. Гэвч одоо дайснууд боллоо. Үүнд улстөрчид буруутай гэж ярьж байна. Үнэхээр тийм ч байж магадгүй юм” хэмээв.
Роман Олиярчик