-Өдгөө хөгжлийн хурдаараа дэлхийг тэргүүлж буй хотуудын нэг Лондон 60-аад жилийн тэртээ утаагаараа алдаршиж байсан-
Хүн төрөлхтөн хотжиж, үйлдвэржилтийн эрэн эхэлснээр олон ололт, дэвшилт гарсан боловч түүний сүүдэрт цөөнгүй асуудлууд урган гарч ирсэн нь хот орчмын агаар, хөрс, усны бохирдол. Үүний хамгийн эмгэнэлтэй жишээ нь 1952 оны өвөл болсон Лондонгийн “ҮХЛИЙН УТААН ХӨШИГ” юм.
Лондон хотод үйлдвэржилт цэцэглэн, хотын хүн амын тоо өсч, нүүрс хэрэглэх болсноор агаарын бохирдлын асуудал эхэлсэн юм.
19-р зууны аж үйлдвэрийн хувьсгал, нүүрсний өргөн хэрэглээтэй зэрэгцээд Английн зарим хотод их хэмжээний агаарын бохирдол үүсч хүн амын эрүүл мэндэд нөлөөлж эхлэв.
Анхандаа хүмүүс нүүрсийг эвгүй үнэр гаргадаг, утаа болон хаягдал их, хөө тортогтой хэмээн хотын захиргаанд гомдол гаргадаг байсан гэдэг.
Улмаар 1873-1891 онуудад амьсгалын замын өвчлөлттэй холбоотой нас баралт өндөр байжээ. Гэвч тухайн үедээ томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд ихэсдэг нь хүйтнээс болж байна гэж үзэж байв. Амь эрсэдсэн хүмүүсийн дунд хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд зэрэг дархлааны систем нь харьцангуй султай хүмүүс зонхилж байсан юм.
Үүнээс хойш 100 жилийн хугацаанд хүн амын эрүүл мэндэд хохирол учруулсан 10 удаагийн томоохон агаарын бохирдол дэгдсэн гэгддэг бөгөөд эдгээрээс хамгийн том нь 1952 онд Лондонд дэгдсэн "Great Smog of 1952" юм.
ВАНДУЙНЫ ШӨЛ БУЮУ ЛОНДОНГИЙН УТААН МАНАН
1952 оны өвөл буюу арванхоёрдугаар сарын 5-9-ний хооронд Англи орон даяар огцом хүйтэрчээ. Үүний улмаас хүмүүс энгийн үеэсээ хэд дахин илүү нүүрс зуухандаа шатаасан байна. Ингээд нүүрсний цахилгаан станцууд дээр нэмэгдээд айл өрхүүдийн зуухнаас гарах утаа, мөн Англи даяар ашиглагдаад удаагүй байсан дизель хөдөлгүүрт нийтийн тээврийн машинуудаас ялгарах утаа нийлээд тавхан хоногийн дотор Лондонг бүхэлд бүрхээд авсан юм.
Хорт бодисууд хуримтлагдсан өтгөн манан Вандуйн шөл шиг шар-хар өнгөтэй байсан бөгөөд үүнээс хойш хүмүүс Лондонгийн өтгөн утааг Вандуйн шөл гэж нэрлэх болов.
Шөнийн хүйтэн агаар утаат мананг өтгөрүүлж үзэгдэх орчныг улам багасгаж байлаа. Эхний өдөр үзэгдэх орчин 500 метрт байсан бол, дараагийн өдөр 50 метрт хүрч сүүлдээ хэдхэн метрийн зайд ч юмс үзэгдэхээ байжээ. Үүнээс үүдэн зарим газар хүмүүс хөл гараа ч олж харахгүй болсон байв.
Зам талбай эзэнгүй машинаар дүүрч, кино театрт утаа орж, дэлгэц харагдахгүй болсон юм. Өтгөн манангийн улмаас ямар ч зүг чигийн баримжаагүй болсон тул төмөр зам, агаарын болон нийтийн тээвэр зогсож, сургууль цэцэрлэг хаагдахад хүрчээ. Агаарын өндөр даралт, хүйтэн хэмтэй нэгдэж дээр нь нам гүм салхигүй орчин утаат мананг хаашаа ч хөдөлгөлгүй тогтоочихсон юм.
Бүтэн дөрвөн өдөр үргэлжилсэн утаат манан 4000 хүний амь насыг авч одсон юм. Үүнээс хойш мөн хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд энэ тоо найман мянгаар нэмэгдэж 12000 болжээ.
Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь амьсгалын замын болон зүрх судасны өвчний улмаас нас барсан бөгөөд зөвхөн архаг хууч өвчтэй хүмүүст утаат манан үхлийн цохилт өгсөн байна. Энэ нь ужиг өвчинг сэдрээж хэвтэрт орсон тэдний уушгыг хорт утаа асар хурдацтай доройтуулсан байжээ.
Англи улс энэ эмгэнэлт явдлаас ТОМ СУРГАМЖ авч, дараагийн дөрвөн жилд олон өөрчлөлт хийсэн юм.
Бохирдлын эх үүсвэрийг арилгахын тулд 1954 онд Английн парламент Цэвэр агаарын тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн юм. Энэ хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авсны дотор Лондон хотод "агаарын хяналтын бүсүүд" бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн байна.
Түүнчлэн үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гаргах, цахилгаан станцуудыг хүн ам багатай бүс нутгууд руу дэс дараатай нүүлгэсэн учир агаарын бохирдлыг сааруулж чадсан юм.