"Дэлхийн аваргын медалийг авч болдог л юм байна" гэж Ц.Мөнхзаяа ам бардам хэлнэ лээ.
Тавдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэхдээ тамирчин хүний тэсвэр тэвчээр, зовлон бэрхшээлийг өөрийн биеэр харуулж байсан цаг саяхан.
Финалын барилдааны үндсэн цаг дуусахаас өмнө зүүн мөр нь мултарсан ч өөрөө оруулж, тэсвэр заан барилдаанаа дуусгасан агшинг та бүхэн санаж байгаа байх.
Тивийн аварга цол хүртээд гуравхан сарын дараа дэлхийгээр сольж, овоглох боллоо.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтануудын эгнээнд аваргыг ялж харин ч нэг зангарагтайгаар багтлаа.
Энэ мөчөөс эхлэн түүнийг дэлхийн дэвжээнд ДАШТ-ий хүрэл медальт гэж Цэдэвсүрэн Мөнхзаяа хэмээн зарлах нь ээ.
Барагтай сэтгэл хөдлөл нь ил харагдаад байдаггүй түүний хувьд нулимсаа барьж чадахгүйгээс харахад ямар үнэ цэнээр олдсон нь ойлгомжтой.
Астанагийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан гурав дахь жүдоч боллоо.
Медалиа гардчихаад бэлтгэлийн зааланд ирэхэд нь багийн хамт олон нь нэг хүнээс урьтаж уламжлал ёсоороо дээш шидэж угтах нь тэр.
Мэдээж түүнд баяр хүргэхээр хүлээж байсан хүн бол хайртай охиных нь аав Х.Болдбаатар дасгалжуулагч байлаа.
Ханийнхаа хүсэж мөрөөдөж байсан ч энгэртээ зүүж чадаагүй тэр медалийг тэрбээр юутай ч гарт нь атгууллаа.
Лондоны олимпийн татамид хүрэл медалийн төлөө барилдаад үзчихсэн тэдэнд дахиад оосороос нь атгах медаль дутуу бий.
Тивийн аварга, дэлхийн медальтанаас цаашаа дахиад нэг шат, алдрын тавцан урд чинь бий шүү Ц.Мөнхзаяа.