Албан ёсны такси бүрт жолоочийн мэдээлэл байрших ёстойг Та мэдэх үү? Өөрөөр хэлбэл, тухайн машин ямар байгууллагынх болох, машины грашийн дугаар, жолоочийн нэр зэрэг мэдээллийг заавал байршуулах ёстой.
Энэ нь тухайн үйлчлүүлэгчид найдвартай үйлчилгээг үзүүлж буй баталгаа болохоос гадна хэрэв Та эд зүйлсээ мартаж буусан тохиолдолд эргэн холбоо барих боломжийг бүрдүүлэх юм.
Дуудлагаар такси дуудсан тохиолдолд эд зүйлээ гээвэл эргээд холбогдож лавлах боломжтой ч таксины зогсоолоос суувал дугаар цээжлээгүй тохиолдолд төвөгтэй болж мэднэ.
Харин жолоочийн талаар мэдээллээс жолоочийн нэр болон грашийн дугаарыг тогтоогоод авбал эд зүйлээ олоход илүү хялбар болно.
Нийслэлд такси үйлчилгээ үзүүлж буй нийт 17 компани байдаг. Эдгээр компани Нийтийн такси үйлчилгээний стандартын дагуу бүгд жолоочийн мэдээлэлтэй байх ёстой. Тодруулбал,
Нийтийн таксины бүхээгт байгууллагын хаяг, жолоочийн өнгөт зураг, овог нэр, автомашины улсын ба гарашийн дугаар, үйлчилгээний үнийн тухай тэмдэглэл зэргийг байгууллагын нэрийн хуудсанд бичиж зорчигчид харагдахаар хөдөлгөөнгүйгээр байрлуулна хэмээн заажээ.
Такси үйлчилгээ эрхэлж буй компаниуд энэ стандартыг мөрдөж буй эсэхийг Улаанбаатар, Ноён такси, VIP такси компаниас тодруулсан юм.
Эдгээр компани жолоочийн мэдээллийг такси бүртээ, голын толины дэргэд байрлуулдаг ажээ.