-Хятадын бодлого хөрөнгө оруулагчдад таагүй үр нөлөөг авчирч байна-
Дэлхийн хөрөнгийн биржүүдэд ээлжит "хар даваа гараг" болж өнгөрсөн талаарх мэдээллийг бөмбөрцгийн өнцөг булан бүрээс мэдээлж байна. Тухайлбал, арилжааг нээгээд зургаан минут өнгөрөхөд АНУ-ын “Dow Jones” индекс 1081 пунктээр урууджээ. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын сангууд болон жижиг тоглогчид үнэт цаас худалдан авч, үнэ бага зэрэг сэргэсэн гэнэ. Энэ өдөр 13.9 тэрбум хувьцааг гараас гарт дамжуулан борлуулжээ. “Dow Jones”-ийн индексийн сагсанд багтах хувьцаануудын арилжаа 2011 оны наймдугаар сараас хойш ингэтлээ идэвхжээгүй юм. Даваа гарагийн арилжааг хаахад уг индекс 588.4 пунктээр уруудан, 15871.35 ам.доллартай тэнцжээ.
Эл өдөр АНУ-ын бусад индекс ч уруудах хэмнэлд орсон байна. Тухайлбал, “S&P 500” индекс 77.68 пункт, “Nasdaq composite” 179.79 пунктээр тус бүр буурчээ. Энэ талаар “Wall street Journal”-ынхан анхлан мэдээлж, “Financial Times”-ынхан дэлгэрүүлсэн юм.
Тэгвэл Английн “Guardian” сониныхон “FTSE 100” индексийн үнийн уналтын шалтгааныг тайлбарлав. Тэд Хятадын эдийн засаг унасантай холбоотойгоор дээрх индекст багтдаг уул уурхайн компаниудын хувьцаа суларсныг онцолсон юм. Тухайлбал, нүүрс болоод төмрийн хүдрийг тус улсад нийлүүлдэг “Glencore”, “BHP Billiton” болон “Anglo American”-ы хувьцааны ханш нэлээд хэмжээгээр уруудсаныг онцоллоо.
Хувьцааны уналт үүгээр ч зогссонгүй. Хятадын жишиг индекс болох “Shanghai composite” ч хар даваа гарагт 7.63 хувиар буурчээ.
ШАЛТГААН
Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд олон орны хөрөнгийн зах зээлд өрнөж буй үнийн уналтын таагүй мэдээллийн шалтгааныг шуудхан л БНХАУ-тай холбов. Тус улсын эдийн засгийн өсөлт саарсаар, импорт болоод экспорт нь ч өөдлөхгүй байгаа. Тухайлбал, түүхий эдийн импортоо хумьснаар тус улсын аж үйлдвэрийн салбарын өсөлт доройтож эхэлсэн. Үр дүнд нь тэдэнд төмрийн хүдэр, нүүрс гээд түүхий эд нийлүүлдэг компаниудын хувьцааны ханш шалдаа тултал буурав.
АНУ-ын “Dow Jones” индексийн арилжааг нээгээд зургаан минут өнгөрөхөд 1081 пунктээр урууджээ
Учир нь хөрөнгө оруулагчид нэгэнт ханш нь буурчихсан түүхий эд олборлодог компаниас хөрөнгөө эртхэн татсан нь дээр гэж үзжээ. Нэг нэг компаниар явсаар, дээрх индексүүдэд нөлөөлөөд эхэлсэн нь энэ. Хөрөнгө оруулагчид ч Хятадаас болоод үйл ажиллагаа нь хумигдаж буй компаниудад хөрөнгө хаяхыг хүссэнгүй. Алдагдлаа бууруулахын тулд хувьцаагаа зарах хүсэлтийг илгээж байгаа бололтой.
Дайн дээр дажин гэгчээр хятадууд экспорт шальтай өсөхгүй байна гэх шалтгаанаар юанийн ханшийг сулруулчихлаа. Үр дүнд нь түүхий эдийн зах зээл дахин хөдөлгөөнд оров. Ам.доллараар хэмжигддэг зэсийн ханш уулын уруу жирийчихсэн. Тус улсад зэс нийлүүлэгч компаниудын хувьцааны ханш мөн л буурах учиртай юм. Түүнчлэн Хятадын аж үйлдвэрийн салбар өөдлөхгүй нь гэсэн мэдээллээс үүдэн газрын тосны ханш дорвитой өсөхгүй нь тодорхой болов. Ингэхээр дахиад л газрын тосны компаниудын хувьцаа хөрөнгө оруулагчдын хувьд үр ашиггүй болж эхэлнэ. Энэ мэтээр дэлхийн эдийн засгийн 15 хувийг бүрдүүлэгч БНХАУ-ын бодлого хөрөнгө оруулагчдад таагүй үр нөлөөг авчирсаар байна.
Э.Хулан