ОХУ-ын төрийн өмчит эрчим хүчний магнат “Роснефть” компанийн тэргүүн Игорь газрын тосны салбарт ажиллаж буй компаниудад нэмэлт хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд тавилаа.
Хэрэв хөнгөлөлт үзүүлэхгүй бол 2017 он гэхэд дотоодын зах зээл жилд 5 сая тонн шатахууны хомсдолд орно гэв.
Энэ нь газрын тос боловсруулах үйлдвэр, компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхийг онцолсон юм.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Засгийн газраас татварын хэд хэдэн хуулийн төслийг баталсан нь газрын тос боловсруулах компаниудын эхний улирлын орлогыг эрс бууруулсан гэв.
Шатахууны хомсдолоос зайлсхийхийн тулд Игорь Сечин газрын тос боловсруулах компаниудад хийх хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн татаас нэвтрүүлэхийг санал болгож байна. Мөн төмөр замын тарифыг индексжүүлэхээс татгалзахыг санал болгов.
Үүнээс гадна, "Роснефть"-ийн тэргүүн газрын тос, байгалийн хийн орд газар хөгжүүлэх тусгай зөвшөөрөл олгох хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ олборлосон түүхий эдийг зөвхөн ОХУ-ын үйлдвэрүүдэд боловсруулж, дараа нь дотоодын зах зээлд нийлүүлэх гэж нөхцөлтэй гэдгийг онцлов.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэргэдэх Түлш, эрчим хүчний тусгай комисс ирэх аравдугаар сард хуралдах бөгөөд энэ үеэр тус саналыг авч хэлэлцэхийг Игорь Сечин хэллээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС