Шинэ Зеландын Алистер Кэмпбелл гэх эр сонсголын бэрхшээлтэй охиныхоо сэтгэлийг нь засах арга олжээ.
Өдгөө зургаан настай Шарлотт охин нь дөрвөн наснаасаа хойш сонсголын төхөөрөмж буюу дуу авиа хүлээн авах имплант зүүдэг болжээ. Харин түүний аав охиныхоо сэтгэлийг засах үүднээс үсээ хусаж сонсголын төхөөрөмжийн дүрстэй шивээс хийлгүүлжээ.
Алистер Кэмпбелл “Охин минь миний шивээсийг анх удаа хараад ихэд баярлаж, хүрч үзээд жоготой инээгээд байсан. Үс маань ургачихвал дахиад л хусчихна” гэжээ. Шарлотт төрөлхийн сонсголгүй гэж анх оношлогдсон нь тийм ч цочирдом мэдээ биш байж. Учир нь Шарлоттын найман настай ах болон ээж нь мөн л сонсголын бэрхшээлтэй аж. Түүний ээж Анита Кэмпбеллийн хэлж буйгаар Шарлотт анх сонсголын төхөөрөмжтэй болсны дараа зан авирт эерэг өөрчлөлт гарч бүрэг ичимхий байсан бол их нээлттэй болсон гэжээ.
Аав охины энэхүү өхөөрдөм зураг цахим сүлжээнд тарсан даруйдаа олны талархлыг хүлээж, сонсголын бэрхшээлтэй иргэдийг хүндэтгэх үзлийг түгээхэд тус боллоо гэж Foxnews сайтад мэдээлжээ.
Мөн АНУ-д дуу авиа хүлээн авах имплант суулгасан хамгийн анхны хүүхэд бол гурван настай Грэйсон хүү юм. Уг төхөөрөмжийг насанд хүрэгсдэд хэрэглэдэг байсан бол одоо хүүхдэд туршиж байгаа аж. Энэ нь дунгийн суулгацтай төстэй боловч чихний дунд цахилгаан сэрэл дамжуулахын оронд электродууд нь тархинд суулгагдсан байдаг гэнэ.
Грэйсон хүү 2013 оны тавдугаар сард сонсголын төхөөрөмж суулгуулсан бөгөөд анх удаа авиа сонсож байхдаа хэрхэн баярлаж байгааг доорх бичлэгээс үзнэ үү.
Мөн найман сартай Жоннатан хүү дөрвөн сартайдаа менингит өвчин туссаны улмаас сонсголын бэршээлтэй болжээ. Хүү имплант суулгуулсныхаа дараа ээжийнхээ дууг анх удаа сонсоод хэрхэн баярлаж буйг та мөн доорх бичлэгээс үзнэ үү.
Эх сурвалж: