Урин дулааны улиралд гэдэсний болон цусан суулга зэрэг өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх магдлал өндөр байдаг байна. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх болон цусан суулга гэж ямар өвчин болох талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Б.Энхтуяатай уулзаж, ярилцлаа.
-Сүүлийн үед цусан суулга өвчнөөр өвчлөгсөд танай эмнэлэгт хандах болсон. Энэ талаар?
-Манай улсад урин дулааны улиралд суулгалт өвчин ихсэх хандлагатай байдаг. Энэ оны долдугаар сараас цусан суулга өвчин өмнөх оны мөн үеэс нэмэгдэх хандлагатай байна.
Цусан суулга өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт яаралтай хандан шинжилгээ, эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Иргэд өөрсдөө дур мэдэн эм хэрэглэх нь өвчин хүндрэх, халдвар бусдад тараах аюултай.
-Цусан суулга гэж ямар шинж тэмдэгтэй, ямар хор уршигтай өвчин болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Цусан суулга нь Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин юм. Цусан суулга өвчний үүсгэгч Shigella-ийн дөрвөн өөр зүйл байдаг.
Халдварын үүсгэгч нь: сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх үед халдварлана. Халдварын эх уурхай нь шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн, нян тээгч байна.
Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулдаг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно.
Цусан суулга өвчин халдварлалт өндөртэй, жишээлбэл бохирдсон гараа амандаа хүргэх, хоол хүнсэнд хүрэх үед халдвар авах боломжтой. Маш бага (10-100) тооны нян залгихад халдварыг үүсгэдэг ба өвчин эхэлсэнээс хойшхи гурван долоо хоног халдвар тараах боломжтой байдаг. Ихэвчлэн 2-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Бага насны хүүхдэд хордлого ихтэй, шингэнээ амархан алдах, бүдүүн гэдэсний шарх үүсэх зэрэг хүндрэл үүсдэг.
-Энэ өвчнөөр өвчлөгсдийн нийгмийн гарал ч юм уу насны ангилал байх уу?
-Цусан суулга өвчнөөр бага насныхан (9 хүртэлх нас) илүүтэй өвчилдөг бөгөөд ихэвчлэн гэртээ байдаг хүүхдийн өвчлөл давамгайлж байна. Иймд аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд ялангуяа цусан суулга өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд, нийт иргэд, хүүхэд, багачуудыг багаас нь гараа угаах зөв дадал, хэвшилд зааж сурган, үлгэр дууриалал үзүүлэх нь хамгийн чухал.
-Өвчин дахих ч юм уу нэг удаа өвчилсөн хүмүүс дахин өвчлөх үү?
-Цусан суулга өвчнөөр өвчлөөд эдгэрсэн бол, хэдэн жилдээ дахин энэ төрлийн нянгийн халдвар авахгүй. Гэвч Shigella–ийн өөр төрөл-зүйлийн үүсгэгчийн халдвар авах боломжтой.
- Цусан суулга өвчнөөс яаж сэргийлэх вэ?
-Урин дулааны улиралд гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг тул халдвараас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэвшүүлэх нь зүйтэй,
- Хоол унд бэлтгэхийн өмнө, хоол идэж уухын өмнө, бие зассаны дараа, гаднаас орж ирээд гараа савандаж угааж хэвших.
- Дахин боловсруулахгүй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх,
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хаяг, шошгийг сайтар нягтлах,
- Хүнсний бүтээгдхүүний тээвэрлэлт, хадгалалтын хугацаа хэтэрсэн эсэх, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж авах,
- Мах ногоо хэрчдэг мод, хутгыг талх, цөцгийн тос, торт, хиам, хэрчдэг зүйлсээс тусад нь байлгах,
- Хөргөгчинд нэг дор мах, ногоо, талх, торт, хиам, цөцгийн тос, жимсийг хадгалахгүй байх,
- Ус түгээх цэг, ус хадгалах сав, усны машин, гэртээ ус авдаг сав, лаазыг 7 хоногт 2-оос доошгүй удаа угааж, усаа тогтмол таглаж занших,
- Хог хаягдлыг усны эх булгаас хол хаяж шатааж устган булах. Учир нь ил задгай хог хаягдал нь борооны усанд урсан хот суурин, зуслан ногооны талбайг бохирдуулдаг.
- Ил задгай бие засахыг хориглох, жорлон бохирын цооног, муу усны нүх зэргийг шаардлагын дагуу барих, дулааны улиралд авгалдай устгах устгал хийж хлор агуулсан бодисоор тогтмол халдваргүйтгэл хийх,
Эцэст нь таны эрүүл мэнд таны гарт байна. Гарын ариун цэврийн зөв дадал хэвшлийг амьдралдаа хэрэгжүүлбэл та болон таны гэр бүл гэдэсний халдварт өвчнөөр өвдөхгүй байх бүрэн боломж бий гэдгийг хэлмээр байна.
Зургийг: www.vosizneias.com