-Хамгийн олон ажилтантай нийгэмлэгийг удирдсан тэрбээр ямар ч “санал” тавьж мэднэ-
Владимир Якунин гэхээр л “хамаатан” шиг санагддаг байв. “Оросын төмөр зам” төрийн өмчит компанийн ерөнхийлөгч асан тэрбээр манай “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгасан түүх бий. Эл одонг авсан талаар нь манайхан шуугиагүй ч, тус компанийн цахим хуудаст албан ёсоор мэдээлсэн байдаг юм билээ.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Орос талын “босс”-ын хийсэн ажлыг нь үнэлээд л түүнд шагнал өгсөн болов уу. Манай улсын хамгийн олон ажилтантай нийгэмлэгийг хилийн чанадаас удирддаг байсан учраас В.Якунин манайд багагүй нөлөөтэй. Тэрбээр хэнтэй ч уулзаад, ямар ч “санал” тавьж мэднэ.
Түүнийг Монголд ирэх сураг дуулдахад л ОХУ-аас ямар мэдээ дайсныг хэн хүнгүй сонирхдог байв. Тиймээс түүнийг “шаазгай” гээд хочилчихъё. Монголчууд шаазгай шагшрахыг сонсоод “Зүс нь хар ч, зүрх нь цагаан. Сайн мэдээ дуулгаарай” гэж шивнэдэг. Ингээд эрхэм “шаазгай” өмнө нь бидэнд ямар мэдээ дайсныг эргэн саная.
Шинэ төмөр замын төсөлд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн аж
Сү.Батболд 2010-2012 онд Монгол Улсын Засгийн газрыг толгойлж байв. Тухайн үед Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан түүхтэй. Манайхан энэ үеэс л шинээр төмөр зам тавих талаар идэвхтэй ярьж эхэлсэн юм. Өнөөх өргөн, нарийн царигийн маргаан дагуулсан Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас аваад, Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдсон төмөр замын шинэ маршрутын талаар хэлэлцэж байв.
Дэлхийн хамгийн урт төмөр замыг эзэмшдэг оросуудын анхаарлыг энэхүү маргаан, мэтгэлцээн татах нь ойлгомжтой. Тиймээс ч тэд “шаазгай”-гаа илгээж, тэрхүү шинэ төмөр замд хувь эзэмших сонирхлоо илэрхийлсэн юм.
Тухайлбал, 2010 онд Сү.Батболдод В.Якунин өөрийн биеэр бараалхсан байна. Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам”-д Монголын талын хувийг өсгөх талаарх мөнхийн маргаанаа үргэлжлүүлжээ. Үүний хажуугаар шинэ зүтгүүр авахаас өгсүүлээд тус хувь нийлүүлсэн нийгэмлэгт ОХУ-ын ВТБ банкаар дамжуулж зээл олгох талаар ярилцсан гэнэ. “Зээл олгоход бид баталгаа гаргаж болно шүү дээ” гээд л яриа эхэлдгийг төмөр замынхан онцолдог юм. Харин хариуд нь төмөр замын шинэ төсөлдөө биднийг оролцуулаач гэх саналыг хавчуулчихдаг байв. Ирэх жил нь буюу 2011 онд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголын төмөр замын шинэ төсөлд хийхэд бэлэн хэмээн албан ёсоор мэдэгдэж байлаа. Олон улсын хэвлэлүүд үүнийг бөмбөрцгийн булан бүрт тараасан түүхтэй.
2013 оноос манай төмөр зам бүр ч моодонд оров. Тухайн оны хоёрдугаар сард бид “Шинэ төмөр зам” компанийг байгуулж, шинээр тавих төмөр замдаа хөрөнгө оруулагч хайж эхэлснээ зарласан юм. Хөрөнгө оруулагчид шилээ даган цуварсан үед, “Биднийг сонговол ийм ашигтай” гэх тооцоогоо өөрийн биеэр танилцуулахаар тэрбээр ирсэн юм гэнэ билээ. Шуудхан л Ерөнхий сайдтай цаг товлон уулзав. Нэгэнт манай улсын ачаа эргэлтийн 60 хувийг дангаар хариуцдаг том нийгэмлэгийн “босс” учраас манай томчуудад санал тавих эрх түүнд бий.
Түүнчлэн өнгөрсөн оны эхээр В.Якунин Н.Алтанхуягт захиа илгээж, “Шинэ төмөр зам”-ын хөрөнгө оруулалтад оролцохоос татгалзсан тухайгаа бичжээ. Учир нь тэднийг оролцуулах хувилбар нь санхүүжилт авахад хүндрэлтэй болохыг онцолсон аж.
Энэ мэтээр яривал, В.Якунин төмөр зам болоод үүнийг дагасан уул уурхайтай холбоотой “захиа” дамжуулдаг байлаа. Түүний саналыг сонсохоос ч аргагүй юм. Учир нь тэрбээр Монголын хамгийн том байгууллагыг хилийн чанадаас удирддагийг дээр хэлсэн. Дашрамд сануулахад, хамгийн олон ажилтантай хувь нийлүүлсэн нийгэмлэг манайд татвар төлдөггүй гээл л бод. Хүчтэй байгаа юм шүү.
Хүчирхэг нийгэмлэгийн шинэ тэргүүнээр Олег Белозёров тодорсныг бид мэдээлсэн билээ. Тэрбээр бидэнд мөн л “санал” тавьдаг “шаазгай” болох уу гэдэг нь анхаарал татаж байна.
Э.Хулан