-Гарааны бизнес-
Хоёрдогч түүхий эдээр бүтээл туурвиж, улмаар мэддэг чаддагаа бусдад заан, багахан ч гэсэн өөрийн бизнестэй болоод буй энэ эмэгтэйг С.Нарантунгалаг гэдэг.
Тэрээр хаягдал материалыг бүтээл болгодог, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй хичээл заадаг. Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл гэвэл түүнд ашиг олохоос илүү хүний төлөө гэсэн сайхан сэтгэл байдаг.
Тэрээр 2008 онд хагалгаанд орсны улмаас хэвтэрт оржээ. Бусдын тусламжгүйгээр хөдөлж чадахгүй, хэвтэрт байх хугацаандаа юу хийж болох тухай нэлээн боджээ. Ингээд сонины цаасыг чанаж, бутлаад шил бүрж, сав хийж үзэв. Ингээд түүнээс хойш хаягдал сонин ашиглан элдэв дурсгалын зүйл хийж, улмаар сүлжмэл сагс хийдэг болсон байна.

Удаан хугацааны турш хэвтэрт байсан түүнд үзэж судлах зүйл байхгүй байсан ч уйгагүй оролдогын үр дүнд бүтээлүүдээ хийх аргаа олсон байна. Цаашид тэрээр хурдан хугацаанд сурах хүсэлтэй хүмүүст зориулан зааварчилгаатай, бэлэн бэлдэцтэй хичээл гаргах бодолтой байгаа аж.
С.Нарантунгалаг сагс сүлжих сургалтыг тэргэнцэртэй, сонсголын бэрхшээлтэй иргэдэд заан, хийсэн бүтээлийг нь дэлгүүрт зуучилдаг.
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ҮР ДҮН
Түүний урланд сонирхол татах зүйл их бий. Үүдээр нь оронгуут ханын шүүгээгээр дүүрэн олон өнгийн даавуу, утас угтана. Оёдлын газар болов уу гэмээр манекен, оёдлын, хэрээсний машин хүртэл бий. Харин цаана нь элдэв чамин цэцэгс, олон янзаар сүлжсэн сагснууд өрөөстэй. Жижигхэн хэрнээ олон зүйлийг багтаадаг түүний урлан өнгө будаг хослон, шүр сувдаа савлан тавьсан нь цэгцтэйн дээр сонирхол татам.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн тэрээр олон төрлийн бүтээл туурвидаг. Сүлжмэл сагс, ээмэг зүүлт, цаасан цэцэг, хувцас, цэцгэн зохиомж, эсгий урлал, мэндчилгээний цаас гээд чадахгүй зүйл түүнд үгүй. Юмхнаар юм хийх, тэр тусмаа хаягдлыг бүтээл болгон эдийн засгийн эргэлтэд оруулах нь түүний хүсэл.
Эзэмшсэн мэргэжил нь ч түүнд хэрэг болж, ахуйн хэрэглээний сагс сүлжвэл дотрыг нь угаахад амар болгон даавуугаар урлачихна. Сүлжсэн сагсандаа цаасан цэцэг, шүр чимэглэл нэмээд бэлэг дурсгалын зүйл хийнэ гээд л түүний бүтээлч сэтгэлгээ, хичээл зүтгэлийг харуулсан бүтээлүүд их.

ГАДНААС САГС ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БИЙ
Түүний хийдэг олон бүтээлийн нэг нь сүлжмэл, оёмол сагс. Сонины цаас, эрдэнэшишийн хальс, хуванцар сав, ягч мод зэрэг олон зүйл ашиглан бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний сагс хийдэг.
Сүүлийн үед зусланд гарахад нүүж суухад хялбар, хөнгөн хэлбэрийн тавилгууд хийж эхлээд байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүст өргөж зөөхөд амар, ахуйн зориулалттай тавилгууд хийвэл үнэ хямд, хэрэглэхэд дөхөм байх болно хэмээн тэрээр ярьсан юм.
-Таны урланд их олон төрлийн бүтээлүүд байдаг юм байна. Тэдгээрээс онцлоод сүлжмэл сагсны тухай асууя. Анх энэ санааг хэрхэн олов. 2008 он гэхээр өнөөдрийнх шиг цахим хичээл тэр бүр байгаагүй байх?
-Манай хүүхэд одоо 13 настай. Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэйн дээр хараа султай. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сурдаг юм. Хүүхэд маань надаас “Би тэргэнцэр дээр суудаг, бусад хүүхдүүдээс арай өөр. Тэгэхээр би яаж, юу хийж мөнгө олох вэ? Би бариа засал сурдаг юм билүү, эсвэл бөмбөрчин болвол мөнгө олох болов уу” гээд л их олон юм асуудаг байлаа.
Өөрөө эмч болох сонирхолтой ч тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ боломжгүй. Өвчтэй байхдаа би хөл дээрээ босч чаддаггүй байсан юм. Тэгээд л хөнгөн хэлбэрийн ямар ажил байж болох талаар боддог байлаа. Тэр үед босох л юм бол юм хийнэ дээ гээд л боддог байсан. 2010 онд хүүхдийнхээ сургуулийн эцэг эхчүүдтэй нийлээд төрийн бус байгууллага байгуулсан. Тухайн үед 8-9 ээж нийлээд цэцэгний сагс сүлжээд түүндээ амьд цэцэг хийж зардаг болсон. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй болохоор түүнийгээ сагстайгаа яаж хослуулах вэ гэж бодоод эхэндээ бэлэг дурсгалын зориулалттай зүйл хийж байгаад цаашлаад ахуйн зориулалттай хувцас, хоол хүнс зэргийг хийх зориулалттай сагс сүлжиж эхэлсэн.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ хичээлээ үнэ төлбөргүй заадаг. Тэр ч бүү хэл ажлын байр хүртэл бий болгосон гэж сонссон?
-Хөгжлийн бэрхшээлтэй бүр тодруулбал тулгуур эрхтний, сонсголын бэрхшээлтэй иргэдэд хичээл заадаг. Зарим цаасаа хуйлаад бэлдэц хийж байхад зарим нь түүнийг нь будганд оруулна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хийх боломжтой ажил байгаа юм. Байнгын бариа хийлгэх боломжгүй учраас цаас имрүүлэх нь тодорхой хэмжээний дасгал болж өгдөг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ нь ядрах нь бага, стрессдэхгүй гээд давуу тал ихтэй.
Мэдээж тэдний хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах хэрэгтэй болно. Тэгэхээр дэлгүүрүүдтэй холбоод үнийн дүнгээс нь тодорхой хувийг өгөөд явдаг юм. Болж өгвөл цэцэгний ч бай ахуйн хэрэглээний ч бай ямар ч төрлийн сүлжмэл сагсыг урдаас авдаггүй хэмжээнд дотооддоо үйлдвэрлэхийг зориод ажиллаж байна даа. Аль болох Монголд хийсэн, гар аргаар хийсэн гэдгээ таниулах үүднээс шошгон дээрээ тэрийгээ байрлуулдаг юм.
-Гар ажиллагаатай болохоор үнэ нь бэлэн сагснаас ямар байх вэ?
-Хямд хямд. 500-1000 төгрөгийн хямд байдаг. Бөөний үнэ нь жижиг сагснууд 1000-6000 төгрөгийн хооронд, тавилга буюу хувцас хэрэглэл хийх томууд нь 15000-120 мянган төгрөгний үнэтэй. Цэвэр модон эсвэл деспи хавтангаар тавцан хийгээд дотор нь сагсаа байрлуулаад тавилга хийж байна. Индүүний тавцантай доороо шүүгээтэй тийм тавилга ч хийж байна. Цаасыг модоор хийдэг учраас буцалж, нунтаглаад багахан боловруулсны дараа буцаад мод болчихдог. Тэгэхээр точилдож, үрж зүлгэж юм хийх боломжтой.
-Чөлөөт цагаараа эсвэл гэрээсээ гарах боломжгүй хүмүүст зориулаад сагс сүлжих бэлдэцийг заавартай нь худалдаж байгаа гэж байсан?
-“Түгээсэл хөгжил” төв дээр цаас хуйлж бэлддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагт 1500 ширхэгийг хуйлдаг юм. Бэлэн хуйлсан цаас аваад хийх сонирхолтой хүмүүст зориулан худалдах юм. 300 ширхгийг нь 10 мянган төгрөгөөр зарна гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сайхан байгаа биз.
Тийм орлоготой болчихвол хүний гар харалтгүй. Хүн хөгжлийн бэрхшээлтэй гээд муу юм хийчихээд аваач гэж гуйх биш, би ийм гээд хүнээр өрөвдүүлж туслуулах биш энийг сайн хийгээд байвал боломж байна. Бага зэрэг сурталчилгаа л хэрэгтэй байдаг. Хилээр сагс оруулж ирдэггүй хэмжээний л болох хэрэгтэй. Сайн юм хийсэн байгаад сурталчилгаа, эрэлт байхгүй бол тэр нь бүтээл болоод л үлдэнэ. Эдийн засгийн эргэлтэд орохгүй гэсэн үг. Бэлдэц зарах, сагс үйлдвэрлэх тал дээр аль алин дээр нь боломж байна.

ДУТУУ НЯРАЙН ТАСАГТ БЭЛЭГ БОЛГОХООР ШУУДАЙ ДҮҮРЭН ЭСГИЙ БОЙТОГ ХИЙЖЭЭ
С.Нарантунгалаг хүүхдүүдэд зориулан тодорхой зүйлүүд хийжээ. Тодруулбал тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан танин мэдэхүйн хичээл заадаг байна. Сүлжсэн сагсанд хүнсний ногоо, жимс гээд жинхэнэтэй нь ялгахын аргагүй гараар хийсэн бүтээлүүдийг тэрээр энэ хичээлдээ ашигладаг байна.
Энэ талаараа тэрээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 116, 29-р сургуулийн хүүхдүүдэд танин мэдэхүйн хичээл заахаар хүнсний ногоо, жимсийг цаас, кардон, хөөсөнцөр, муутуу цаас ашиглаж хийсэн. Хүнсний ногоо гэж ийм юм байдаг гээд л үзүүлдэг. Хүүхдүүд ёстой хөөрхөн заримыг нь идэх гэж үзнэ. Жимснээсээ өгчихгүй гээд уурлана” хэмээн инээмсэглэн ярьсан юм.

Хийсэн бүтээлүүдээ борлуулаад тодорхой хувийг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай байгаа зүйлсэд зориулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар эсгийгээр шуудай бойтог урласан бөгөөд жижиг сагс сүлжээд дотор нь бойтгоо хийн дутуу нярайн тасагт бэлэглэхээр бэлдээд байгаа аж. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн үүдийг тохижуулан, хоёр метрийн урттай сагс хийж өгсөн байна.
Бүтээлч сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөр, бусдын төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж, хөдөлмөрлөж буй бүсгүйн талаар багахан мэдээллийг танд хүргэлээ. Түүнтэй холбогдон, дэмжихийг хүсвэл дугаарын утсаар 8882-2000 холбогдох боломжтой.