Гуравдугаар сарын 19-ний өдөр. Хөдөө аж ахуйн их сургууль дээр “Ураны хайгуул олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” нэртэй семинар, хэлэлцүүлэг болж өнгөрсөн юм. Семинарт сууж байх даа эсэргүүцсэн хүний яриаг ч сонслоо, дэмжсэн хүний яриаг ч сонслоо.
Тэдний дундаас ялангуяа Японы сэтгүүлч Ямамото Сецукогийн хэлсэн “Дорноговь аймагт цацрагийн хэмжээ Фүкүшиматай ижил байна(0,349 микрозиверт/цаг)” гэх үг нэг л эвгүйцэл төрүүлсэн юм. Гэхдээ энэ нь хэр зэрэг үнэний ортой вэ?
Магадгүй үнэн байж болох, гэхдээ зарим талаар тоо нь зөрж байгааг нийтлэлийн төгсгөлд сийрүүлэх болно. Харин эхлээд нутгийн малчдын яриаг сонсох хэрэгтэй. Учир нь 2012 оноос эхлэн эрчимтэй яригдаж Улаанбадрах сумын ялангуяа Аргалант багийн малчид “Ураны хайгуулаас болж мал амьтад сүйдэж байна” гэж ярьж эхэлсэн билээ.
Ялангуяа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамгийн их дурдаж байгаагаар үхсэн малын элэг, уушги нь гажигтай, идээ бээрэнд баригдсан гэжээ.
УРАНЫ ТҮҮХ БА ИРГЭДИЙН ЯРИА
2010 онд 1000 хүн тутамд 7,8 байсан бол 2014 онд 5,4 болж буурчээ
Монгол улсад Орос-Монголын хамтарсан ураны хайгуулын ажил 1950-иад оноос эхтэй гэдэг. Ингээд 1960-аад оны үест анх зүүн бүсийн аймгуудын нутгаас ураны орд олж эхэлжээ. Харин Арева компани 1997 оноос эхлэн Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны хайгуул хийсэн аж.
Одоо яригдаж байгаа Дулаан уулын ордыг 2007 онд илрүүлж, 2011 онд ашиглалтын лицензийг нь авсан гэнэ. Ингэж л нутгийн мал амьтан үхэж, эрүүл бус төл гарч эхэлжээ. Үүнээс гадна сумын иргэдийн эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарсан нь сонин байлаа.
Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын тайланд дурдсанаар сүүлийн таван жилд Улаанбадрах суманд нас баралтын тоо 2010 онд 1000 хүн тутамд 7,8 байсан бол 2014 онд 5,4 болж буурчээ. Харин Зүүнбаян суманд 2010 онд 3,5 байсан бол өнгөрсөн жил 5,8 болж өссөн байна.
Тэгвэл нийт аймгийн хэмжээнд сүүлийн таван жилд 387 шинэ хавдрын өвчлөл бүртгэгдсэнээс Улаанбадрах, Зүүнбаян хоёрт тус бүр найман тохиолдол гарч, түүний тав нь элэгний хавдар байжээ.
“МАЛ ХҮН ХОЁР ЧИНЬ ЕРӨНХИЙДӨӨ ХАЯГДЧИХСАН Л ХОГШИЛ ШҮҮ ДЭЭ”
Тэгэхээр тэр хүмүүс нь чухам хамгаалалцах гэж байсан юм уу, хамих гэж байсан юм уу мэдэхгүй
Нутгийн иргэд үнэндээ яриа өгөх дургүй болсон байв. Учир нь мал амьтан үхлээ гэж яримагц зарим нь тэднийг “Энэ нэг юм олны танил болох гэж ингэлээ, тэглээ” гэх яриа гардаг болжээ.
Тэдний ярихаар зөвхөн уран гэлтгүй малын цус ойртолт, ундны ус зэрэг одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой гэх таамаг бий аж.
Түүний хэлснээр нутгийн хөгшид өмнө нь ийм зүйл огт үзээгүй гэх. Мал амьтан үхэж, элэг, уушиг нь гажигтай, төлийн эндэгдэл нэмэгдэж байгаа зэрэг нь хоёр гурван жилийн өмнөөс эхтэй. Гэхдээ хужир ихтэй гүний ус, малын цус ойртолт энэ бүхний шалтгаан байж болно гэв.
Харин нутгийн малчин Шагдарын Хүүхэнмаам гуай “Ганц, хоёр жилийн өмнө энэ хөдөлгөөнийхөн ирж их л тэмцдэг байлаа, бид ч нутаг усныхаа төлөө, хүн малаа гэсэн сайн хүмүүс ирлээ гээд бөөн л баяр байсан. Одоо ч сүүлдээ тэдний ирэх нь цөөрч, тэгээд зарим улсын ярихаар “Аан энэ хүмүүс чинь эднийг гаргаж байгаад ХЯТАДыг оруулж ирэх гэж байгаа юм” гэх л юм байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс нь чухам хамгаалалцах гэж байсан юм уу, хамих гэж байсан юм уу мэдэхгүй л дээ” гэсэн юм.
Нутгийн иргэд болоод сумын эрүүл мэндийн төвийн ажилтны яриа ийм байна. Тэгвэл одоо Японы сэтгүүлчийн тавьсан илтгэлдээ эргээд оръё.
Түүний үзүүлсэн зурагт харагдаж байсанчлан 0,349 микрозиверт/цаг гэжээ. Тэгвэл Фүкүшимагийн орчимд цацрагийн хэмжээ ямар байгааг jciv.iidj.net буюу 2011 оны ослоос хойш ашиглаж эхэлсэн “Япон даяарх цацрагийн хэмжээг тодорхойлох” сайтаас харахад “Нэгдүгээр реакторын орчимд 96,000 нанозиверт/цаг” буюу 96 микрозиверт цаг гэж бичсэн байв.
96>0.3 гэдэг хэнд ч ойлгомжтой харьцуулалт биз. Доорх зурагт Япон сэтгүүлчийн хэмжилтийг харууллаа.
/Гэрэл зургийг: Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ/
Харин 2011 оны гуравдугаар сарын 17-ны/ослоос зургаан өдрийн дараа/ хэмжилтээр Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ойролцоох тосгонд нэг хоноход цагт дунджаар 3,5 микрозиверт цацрагт өртөнө гэжээ.
Тэгэхээр “Дорноговь аймагт цацрагийн хэмжээ Фүкүшиматай адил байна” гэдэгт итгэхэд хэцүү. Ингэхээр 0,349 микрозиверт/цаг гэдэг үүнтэй харьцуулахад хамаагүй бага тоо. Дээрээс нь энэ цацрагийг ганцхан цэг дээр хэмжсэн гэдгийг санаарай.
Халуун ус хийсэн аягыг гараараа баривал та халуун гэдгийг нь мэдрэхээс биш аяганд хүрэхгүй байж халууныг нь гараараа мэдэрч чадахгүй. Яг үүнтэй адил тухайн цэг дээрх цацрагийн хэмжээ их байхад үүнээс нэг метр, хоёр метрийн цаана цацрагийн хэмжээ өөрөөр заадаг аж.