-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Сүүлийн үеийн ухаалаг утаснууд утасгүй цэнэглэх системтэй бүтээгдэж эхэллээ. Тэгвэл IKEA-гийн зарим нэг тавилга буюу шүүгээ, ширээ, чийдэнгийн суурь хүртэл тун удахгүй таны хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг цэнэглэх нь.
Өнөөдөр зах зээл дээр худалдаанд гарсан нийт 81 нэр төрлийн ухаалаг утас “Qi” стандартын цэнэглэгчийг дэмждэг аж
Шведийн тавилга үйлдвэрлэгч IKEA компани Барселон хотноо зохиогдож байгаа “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр “Qi” технологийг өөрсдийн зарим бүтээгдэхүүндээ угсран үйлдвэрлэхээр болсон тухай мэдэгдлээ.
Ингэснээр та гэртээ, ажил дээрээ утас, компьютерээ тогонд залгалгүйгээр цэнэглэх боломжтой болох юм. Дэлхийн эрчим хүчний консорциумын баталсан утасгүй цэнэглэх системийг “Qi” стандартаар үнэлдэг. Дэлхийн олон зочид буудал, ресторан, кофе шоп, нисэх буудалд энэ технологи суурилж эхэлжээ.
Түүнчлэн өнөөдөр зах зээл дээр худалдаанд гарсан нийт 81 нэр төрлийн ухаалаг утас “Qi” стандартын цэнэглэгчийг дэмждэг аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Samsung Galaxy S6” юм.
Харин IKEA компани энэ технологийг өөрсдийн бүтээгдэхүүн дотор угсрах гэж байгаа нь энэ салбарт анхдагч болгож байна. “Qi” буюу хятад хэлнээс хөрвүүлбэл “Байгалийн эрчим хүч” гэх энэ технологийн хувьд ч том алхам болж байгаа юм.
Учир нь утасгүй цэнэглэх системийг олон нийтэд түгээхийн тулд худалдаанд гарч байгаа аливаа төхөөрөмж энэ стандартын цэнэглэгчийг дэмждэг байх ёстойгоос гадна, энэ технологи өөрөө бас олон зүйлстэй тохирдог байх ёстой.
Дашрамд сонирхуулахад IKEA компани дан ганц цэнэглэх төхөөрөмжүүдийг худалдаанд гаргахаар зорьж байгаа бөгөөд та гэртээ байгаа тавилгад суурилуулахад хангалттай аж. Wall Street Journal-д бичсэнээр энэ төхөөрөмж 34 ам. долларын үнэтэй бол утасгүй цэнэглэгч угсарсан тавилгууд энгийн тавилгаас дунджаар 22 ам. доллароор үнэтэй худалдаанд гарах юм байна.