БНХАУ-ын зохиолч Жан Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээсэн кино Монгол дахь нээлтээ өнөөдөр хийнэ. “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар “Чонон сүлд” киног Монголд гаргах оюуны эрхийг "Монгол Контент" компани болон “Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгээр албан ёсоор худалдан авсан юм.
“Чонон сүлд” роман хэвлэгдэн гарсан даруйд БНХАУ-д уншигчид хоёр өөр янзаар хүлээн авсан. Зарим нь энэ номыг шагшин магтаж байсан бол зарим нь зохиолч Жан Рун Күнзийн сургаалд тэрсэллээ хэмээн шүүмжлэлтэй хандаж байв. Энэ шалтгаанаар зохиолч Жан Рун өдгөө хүртэл хилийн чанадыг зорих эрхгүй хэвээр байна.
“Чонон сүлд” кино ч үзэгчдийг хоёр хувааж мэдэх юм. Киноны зарим зураг авалтыг Монголд авчээ. Өвөрмонголд зээр байхгүй тул Дорнод аймагт зээрийн сүргийн зургийг авсан байна. Кино багийнхан монгол чонын зураг авахаар төлөвлөсөн ч хээрийн чоно амьтны хүрээлэнгийн чоно шиг зургаа авахуулаад зогсч байхгүй тул гар хоосон буцжээ.
“Чонон сүлд” кинонд Өвөрмонголд өрнөх үйл явдлыг харуулах тул бидний анхаарлыг татдаг. Мөн Бөртэ Чоно, Гуа маралаас үүсэлтэй гэж үздэг Монголчууд бидний хүндэтгэн үздэг чоно хэмээх энэ амьтан киноны гол дүр. Үүгээр зогсохгүй жүжигчин Р.Анхням Оскарын шагналт найруулагчийн кинонд ажилсаг, эр зоригтой, энгийн нэг Монгол эмэгтэй, эхийн дүрийг амжилттай бүтээсэн юм.
Энэ сарын 19-нд Хятадад нээлтээ хийсэн энэ кино 246 сая юанын орлогоор тус улсын хамгийн их орлого олсон киноны жагсаалтын гуравдугаарт байна. Харин үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн гэдэг үзүүлэлтээр 82 хувьтай буюу нэгдүгээрт жагсаж байгаа аж.
Францад энэ сарын 25-нд, Монгол дахь нээлтээ өнөөдөр хийсэн “Чонон сүлд” киноны туршилтын үзлэг Тэнгис кино театр хоёр хоногийн өмнө болсон. Манай нэртэй зохиолчид болох Гүүш Г.Аким, Г.Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар, Б.Шүүдэрцэцэг нар Тэнгис кино театрын VIP танхимд “Чонон сүлд” киног биднээс урьтан үзсэн юм. Киноны дараа тэдний санал бодлыг сонсов.
ЭНЭ БҮТЭЭЛЭЭС БИД ОЛОН ЗҮЙЛИЙГ САНАЖ УХААРНА
СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо: Чоно бол Монголчууд бидэнд их ойр амьтан. Ийм болоод ч тэр үү бид чонын сэдэвт дөжирчихсөн. “Чонон сүлд” кинонд гардаг Өвөрмонголын хээр талын наахан би төрж өссөн. Намайг бага байхад нутгийн ах нар чоно хөөн, хоншоорт нь ташуур буулган агнаж байсныг одоо ч тод санаж байна. Иймд бид өөрийн зхиолчдынхоо сайн зохиол бүтээлүүдэд харалган байсаар өдийг хүрлээ. Манай нэрт зохиолч Д.Намдаг мөн л чонын тухай “Хөгшин чоно ульсан нь” нэртэй роман бичсэн байдаг. Энэ бүтээл олон жил дарагдаж байгаад хэвлэгдсэн байна.
Энэ бүтээлээс бид олон зүйлийг санаж ухаарах байх. Зохиолыг анх уншихад л надад хотжилт, барилгажилт, уурхайжилт онгон зэрлэг байгалийг үгүй хийж байна даа л гэж бодогдсон. Энэ киног үзээд ч мөн тэгж л бодогдлоо.
“Чонон сүлд” киног бүтээхэд Г.Аким гуай бага ч атугай хувь нэмрээ оруулсан байна. Тэрээр жүжигчин Р.Анхнямын хүсэлтийн дагуу түүнд үг зааж, бэлтрэг өргөхдөө “Тэнгэрийн амьтан тэнгэртээ буц даа”хэмээн зааж өгчээ.
СУУРИН СОЁЛ ИРГЭНШИЛ, НҮҮДЛИЙН СОЁЛЫГ УСТГАЖ БАЙНА ГЭСЭН САНААГ ГАРГАЖЭЭ
СГЗ, зохиолч, орчуулагч Г.Аким: Найруулагч Жан Жак Анно Монголд ирэхэд н.Төгсжаргал онгоцны буудал дээрээс шууд авчирч надтай уулзуулсан юм. Би тэгэхэд Төв номын санд ажиллаж байлаа. Тэр хүн энэ киног хийх гэтэл Хятадад их эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. Монголд чонон сүлд гэж байхгүй. Бүхэл бүтэн ард түмнийг доромжилсон. Монголчууд чоныг алдаг болохоос хүндэлдэггүй гэх мэтээр Хятадын тал болон Өвөрмонгол иргэдийн зарим нь эсэргүүцсэн. Иймд найруулагч энэ киног хийх үү яах уу гэж эргэлзсэн байдаг. Миний “Тэнгэрийн нохой” зохиол Англи хэл дээр хэвлэгдсэн учраас би номоо бэлэглэсэн юм.
Найруулагч Анно тэр шөнөдөө миний номыг уншиж дуусгаад кино хийхээр шуударсан юм билээ. Монголчууд чоно шүтдэгийг ойлгоод, Бээжинд очингуутаа кино хийнэ гэдгээ хэвлэлийн бага хурлаар зарлачихаад ниссэн гэсэн. Би чоно өмөөрдөг, чоно хамгаалдаг хүн. Сая кинон дээр чоно хядаж байгааг нь хараад нулимс гарч байлаа. Энэ кинонд алдсан юм байгаа ч ном болон киноны аль алинд нь суурин соёл иргэншил, нүүдлийн соёлыг устгаж байна гэсэн гол санааг гаргажээ. Жан Руны номыг 20-иод хэлэнд орчуулсан нь гадныхан энэ санаанд нь л татагдсан хэрэг.
ЭНЭ ЗОХИОЛ АХУЙ АМЬДРАЛЫН ТУХАЙ, ЧОНЫН ТУХАЙ БИШ
Яруу найрагч, зохиолч Ү.Хүрэлбаатар: Үнэхээр гайхалтай сайхан кино болжээ. “Чонон сүлд” роман миний ширээний ном. Энэ номоос Монгол хүний мөн чанарыг олж хардаг юм. Иймд Ү.Хүрэлбаатар гэж хүн ямар байх ёстой, ямар байгаа юм гэдгээ олж харахыг хичээдэг. Энэ зохиол ахуй амьдралын тухай, чонын тухай биш. Өнөөгийн манай улс төр, амьдрал ч энэ киноноос харагдана. Анх зохиол гарахад уншигчид хоёр хуваагдан, нэг хэсэг нь шүүмжлэн, нөгөө хэсэг нь магтсан. Энэ кино ч мөн адил тэгэх байх. Би бол энэ зохиолыг бишрэн шүтдэг хүмүүсийн нэг. Энэ кино уран сайхны нээлт болсон төдийгүй үнэний нээлт, Монгол хүний ч нээлт боллоо. Эх байгалиа сүйтгүүлж буй монголчууд сэрээсэй.
“Чонон сүлд” киноны дуу оруулалтыг Өвөрмонголын Цахар аялгуугаар хийжээ. Энэ нь Монгол үзэгчдэд их дөхөм юм. Учир нь хадмал орчуулгатай кино үзэхэд зарим тохиолдолд үзэгчийн анхаарал сарних сул талтай байдаг.