Завхан аймагт минж нутагшуулахаар болжээ. Тус аймгийн чухам аль хэсэгт минж нутагшихыг тогтоох зорилгоор Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэр, Тэгш гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голын сав дагуу 280 ам км нутагт хээрийн судалгаа хийж байна.
Судалгааны дүнд газар усны тогтоц, нөөц, тасархай нуур, цөөрөм, тохой булан, модлог ургамал, ус намгийн ургамал, минж амьдрах үүр, нүх гаргах хөрс, эзэмшил нутагтаа овоохой барих бургас, улиас зэрэг зургаан төрлийн модны нөөц, хоорондын зай хэмжээг тодорхойлж буй аж.
Алтайн нуруу, Отгонтэнгэрээс эх авдаг томоохон голуудын нэг нь Идэр. 452 км урт энэ гол 24.555 ам км талбайтай. Идэрт 30 гаруй гол, горхи цутгадаг ч эх нь сүүлийн жилүүдэд эрчимтэй татарч байгаа гэнэ. Тиймээс Завхан аймгийн Байгаль орчны газраас тус голд минж нутагшуулах төсөл боловсруулсан юм байна.
Б.Байгал