Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Цусны эмгэг судлалын тасгийн эмч нар хоёр дахь хүндээ үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж байна. Цусны эсүүдийг бий болгодог үүдэл эс хромосомын өөрчлөлт, генийн мутацид орсноос хавдрын эс үүсэж, цусанд тархдаг.
Биед цус очдоггүй эд, эрхтэн гэж байхгүй ямар хавдрын эсүүд биеэр тархаж, аль нэг эрхтэнийг нь дарангуйлан хүндээр өвчлүүлдэг. Энэ хүнд өвчний үед үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай болдог байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийн хяналтад цусны хавдартай 100 гаруй өвчтөн байдаг аж. Ийм өвчнөөр ихэвчлэн хөдөлмөрийн насны буюу 18-45 насныхан өвчилж байгааг мэргэжлийн эмч хэлж байна.
Өвчлөл ихэсч буй шалтгааныг нарийвчлан судлаагүй ч агаарын бохирдол, баталгаагүй хоол хүнс зэрэг бусад эрхтэний хавдар үүсгэж буй бүхий л хүчин зүйл цусны хорт хавдар үүсэхэд нөлөөлж байна гэж үздэг.
Тус тасгийн эмч нар өнгөрсөн жилийн гуравдугаар сард анх удаа үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг 50 настай хүнд хийсэн. Хагалгаа хийлгэсэн хүний бие сайн байгаа бөгөөд таяг тулж явдаг байсан бол одоо таягаа хаяж, өвчин зовиургүй амьдарч буй аж. Харин энэ удаа 43 настай хүн үүдэл эс шилжүүлэн суулгах гэж байна.