Байгалийн хийн нийлүүлэлтээрээ тэргүүлэгч “Gazprom” компанийн цэвэр ашиг, гадаадын валютын алдагдлын улмаас гурав дахин буурсан байна.
Тодруулбал ОХУ-ын нягтлан бодох бүртгэлийн стандартаар тус компанийн цэвэр ашиг 2013 онд 630 орчим тэрбум рубль байсан бол 2014 онд 189 тэрбум рублийн цэвэр ашигтай ажилласан байна.
Гэхдээ орлого нь 1.5 хувиар өсч, 3.9 их наяд рубль болжээ. Өнгөрсөн оны сүүлээр “Gazprom”-ийн зүгээс рублийн ханш унасан учир ам.долларын өрийн хэмжээ нь өссөн талаар мэдээлсэн юм.
Мөн цаашид тус компани БНХАУ, Турк руу хоолой татахын тулд их хэмжээний ам.доллар зарцуулах шаардлагатай байгааг шинжээчид онцолж байна. Одоогоор тус компани ОХУ-ын Засгийн газраас Украйнд нийлүүлэх байгалийн хийнд үзүүлсэн хөнгөлөлтөө сунгах хүсэлтийг тавиад байна.
Ингэснээр өнгөрсөн онд тохиролцсоны дагуу Украйнд байгалийн хийг үргэлжлүүлэн нийлүүлэх юм.