Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулж буй Хүний эрхийн цуврал лекц өнөөдөр 15:00 цагт Засгийн газрын XI байранд болно.
Энэ удаагийн зочноор Хууль зүйн доктор, дэд профессор О.Мөнхсайхан оролцож, “Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь” сэдвээр лекц уншина.
Тэрээр хүний эрхийн заалтыг хэрхэн хэрэглэх вэ, өмнөх үеийнхний хүний эрхийн зөрчил гэж ойлгодоггүй байсан асуудал хожим зөрчил болох боломжтой эсэх, хүний эрхийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх ёстой зэрэг асуултад эрхзүйн онол, үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйн жишээн дээр хариулан ярилцах аж.
Хүний эрхийн мэдлэг олгох цуврал лекц үнэ төлбөргүй болдог бөгөөд бүртгүүлэхийг хүсвэл 70000444 утсаар холбогдох юм байна.