Эрэгтэй үндэсний супер лигийн даваа гарагийн эхний тоглолт улирлыг тэргүүлэгч Төв аймгийн Төв Ургац болон Дундговь Альянс Харцага багуудын хооронд боллоо.
Харцагуудын бүрэлдэхүүнд багийн ахлагч ОУХМ Б.Одбаяр хүрэлцэн ирж супер лигийн анхны тоглолтоо хийсэн юм.
Тэрбээр Төв Ургацуудын эсрэг 8 оноо 10 самбар авсан ч баг нь улирлын долоо дахь хожигдлоо хүлээлээ.

Улирлын найм дахь хожлоо байгуулсан Төв ургацаас сүүлийн хэдэн тоглолтод тогтмол гараанд гарах болсон Ц.Пүрэвдорж багаа тэргүүлэн 17 оноо 2 бөмбөг таслалт гүйцэтгэв.
Түүнчлэн Frank Holmes 17 оноо 16 самбар, Д.Дэлгэрням 14 оноо 19 самбар, Ц.Ганболд Ц.Мэргэн нар тус тус 11 оноо авсан байна.
Харин америк дасгалжуулагчаар удирдуулах болсон Харцагуудаас Domanic Rambo 31 оноо, Э.Дөлгөөн 18 оноо 5 бөмбөг таслалт, П.Болортулга 11 оноо авжээ.
Ингэснээр Төв ургац баг 8 хожил 4 хожигдолтой супер лигийг тэргүүлж байна. Харин Харцагууд 6 хожил 7 хожигдолтой Плей-Оффийн сүүлийн VIII байранд бичигдлээ.