Вашингтон хот – 2015 оны тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Барак Обама АНУ- аас Монгол Улсад суух Элчин сайдад Женнифер Зимдаал Галтын нэрийг дэвшүүлэхээр болсоноо зарлалаа.
Женнифер Зимдаал Галт нь Элчин зөвлөхийн зэрэгтэй Гадаад харилцааны албаны мэргэшсэн дипломатч бөгөөд одоогийн байдлаар БНХАУ-ын Гуанжоу хот дахь АНУ-ын Ерөнхий Консулын Газрын Тэргүүнээр 2012 оноос хойш ажиллаж байна.
Хатагтай Галт 1988 онд Гадаад харилцааны албанд орсоныхоо дараа Энэтхэг, Тайвань болон хуучин Югослав улсуудад ажиллаж байв.
- 2000-2003 онд тэрээр БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-нд Соёлын харилцааны асуудал эрхэлсэн туслах дарга,
- 2003-2007 онд Шанхай хот дахь АНУ-ын Ерөнхий Консулын Газрын Олон нийттэй харилцах албаны даргаар
- 2008-2010 онд тэрээр Вашингтон дахь Төрийн департаментын Зүүн ази болон Номхон далайн орнуудтай харилцах товчооны Олон нийтийн дипломат үйл ажиллагааны газрын Дэд даргаар,
- 2010-2011 онд Бельгийн Бруссель хотноо НАТО дахь АНУ-ын төлөөлөгчийн газарт Олон нийттэй харилцах зөвлөх
- 2011-2012 онд Төрийн Департаментын Олон нийттэй харилцах товчоонд Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Женнифер Галт нь Колорадгийн Коллежийн Бакалавр, Жонс Хопкинсийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны Магистр, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Шинжлэх ухааны Магистр зэрэгтэй.
Хатагтай Галт болон түүнтэй хамт АНУ-ыг төлөөлөх захиргааны энэхүү чухал албанд нэрийг нь дэвшүүлж буй бусад таван хүний талаар Ерөнхийлөгч Обама “Ажил үйлсдээ өөрсдийгөө зориулсан, туршлагатай эдгээр хүмүүс эх орныхоо төлөө ажиллахаар шийдсэнийг зарлаж байгаадаа баяртай байна. Тэдэнтэй үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлжээ.