Монголд уран бүтээл туурвидаг, шинэ төрлийн бизнес эрхлэх гэж байгаа хэнд ч бүтээлчээр сэтгэх өөрийн хөдөлмөрөө үнэлүүлэх боломж бий.
Боломж бий ч асуудлууд мундахгүй. "Ном гаргасан ч уншихгүй, бүтээгдэхүүн гаргасан ч борлогдохгүй, үйлчилгээ санаачилсан ч хэрэглэгч алга" гэж гомдоллогсод цөөнгүй. Гэвч та ямар нэг зүйл буруу хийгээд байгаа юм биш биз?
Урлаг бизнес хоёрыг хослуулах, бүтээгдэхүүнд уран бүтээлч санааг шигтгэх нь зал зээлийн хатуу дүрэм, хэрэглэгчийн шаардлага болжээ. Монголд "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байв ч санаанд хүрдэггүй. Чанаргүй, хэрэглээнд нийцдэггүй" гэж хэлэх хэрэглэгчид цөөрөхгүй байна.
Үүнд үйлдвэрлэгчид гомдоллох эрх нэгэнт байхгүй болсон. Дэлхий дээрх хэдэн зуун сая үйлдвэрлэгчдээс монгол үйлдвэрлэгчид ялгарах л ёстой. Учир нь монгол бүтээгдэхүүн муу бол хэрэглэгчид өөр нэгийг сонгож орхино. Энэ бол аль ч оронд мөрдөгддөг зах зээлийн хатуу хууль.
Монгол хэрэглэгчид юу хүсэж, юу хэрэгтэй байгааг яаж үйлдвэрлэх вэ? гэдэг асуулт өнгөрсөнд ч, одоо ч , ирээдүйд ч байсаар байна. Кино урлаг, уран зураг, дуу хөгжмөөс эхлээд хэрэглэгчийн гар дээр очих бүхий л бүтээгдэхүүнд шинэ санаа, оновчтой шийдэл хэрэгтэй.
Энэ талаар Монголчууд өөрсдөө хэлэлцэж, гарах гарц, шийдэл хайж байна. Энэ бол "Бүтээлч үйлдвэрлэлийг Монголд хэрхэн хөгжүүлэх вэ" форум. Монголд хэт жижиг зах зээлтэй байж болно. Гэхдээ хэт олон замбраагүй хэрэглэгчид бас зохион бүтээгчид байгаа нь хамгийн том асуудлын нэг болж буйг форум онцолж байна. Үүнийг хэрхэн эмх цэгцтэй болгох вэ гэдэг асуултанд хариулах гээд үзье. Монголчуудын уламжлалт хэв маяг, хүмүүсийн төрмөл сэтгэлгээ, онцлог гэж бий.
Асуудлыг шийдэхээс өмнө энэ талаар мэдэх хэрэгтэйг форумд оролцсон бүх илтгэгч нар хэлж байна. Удаан хугацаанд уламжлагдаж ирсэн нүүдлийн соёл түүнээс үүсэх монгол хүмүүсийн зан араншин, итгэл үнэмшлийг нь юун түрүүнд хүндэтгэх нь чухал. Монголын зах зээлд шинээр төрөх гэж буй уран бүтээл, бүтээгдэхүүнүүд үүн дээр суурилах ёстой.
Тэгэж байж бусад орноос хуулбарлаагүй, цоо шинэ бүтээл төрнө. Энд хээ угалз, морин хуурын аялгуу, бөө мөргөлийн тухай яриагүй. Монгол хүмүүсийн хэрэгцээ, амьдралын хэв маяг, үнэт зүйл дээр суурилах тухай ярьж буй хэрэг. Уламжлалыг орчин үетэйгээ хамгийн сайн хослуулж чаддаг Япон, Итали, Финланд зэрэг орон бий. Япончууд хэдэн зуун жилийн өмнөөс л хэрэглэж заншсан ногоон цайгаа хэдийнэ дэлхийн брэнд болгочихож.
Дэлхийн брэнд болсны учир нь ногоон цайгаа эрүүл мэндэд сайн гэдгийг судалгаагаар баталж, дэлхий нийтэд ойлгуулж чадсанд оршино. Уламжлалыг орчин үетэй хослуулна гэдэг нь, шинэ санааг уламжлалаас хайх гэдэгтэй утга нэг аж. Үүний нэг тод жишээ бол "Агула" төсөл болон зураач Н.Эрдэнэбаярын бүтээлүүд юм. "Агула" төсөл нь Монголын "Aрга билэг" хамтлаг Швейцарийн "Хенрих Кайзег" хамтлагтай хамтарсан хөгжмийн уран бүтээл гаргах төсөл байсан.
Дэлхийн тавцанд өрсөлдөхүйц шинэ санаа нь Монгол агуулга болж, орчин үеийн зах зээлд өрсөлдөх орчныг нь Швейцарийн тал бий болгосон гэсэн үг. Энэ бол уламжлалаас шинэ санааг гаргаж цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх жишээ. Харин зураач Н.Эрдэнэбаяр нь бүтээлүүддээ зөвхөн морийг онцолсон байдаг. Үүгээрээ олон улсад танигдсан. Түүний бүтээл чамгүй өндөр үнэтэй.
Дүрслэх урлагийн ертөнцөд хөл тавиад 20 гаруй жил болж буй түүний хувьд морийг онцлох болсон нь Монгол уламжлалаас үүдэлтэй. "Дүрслэх урлагийн сургуулийг дөнгөж төгсөөд байх үед зах зээлийн үе эхэлж зураачид бүгд л хийх ажилгүй болов. Ийм үед 100 гаруй жилийн түүхтэй Европын уран зургийн ертөнцөд өөрийн байр суурь өнгө төрхийг олох нь бүтээлээ туурвиж амьдрах ганц арга байсан. Ингэхийн тулд миний бүтээл өөрийн онцлог, шинэ төрхтэй байх ёстой.
Ийм үед нууц товчоонд гардаг нэгэн зурагтай учирсан нь миний одоогийн уран бүтээлийн өнгө төрх болсон. Эсрэг зүгрүү давхиж буй хоёр морины зураг "Нууц товчоо"-нд бий. Зургийн утгыг тайлбал нэг нь уламжлал Монгол ахуй руугаа, нөгөөх нь харь орны соёл руу тэмүүлж буй хоёр морийг дүрсэлсэн байдаг. Үүнээс мориор төлөөлүүлж орчлонгийн элдэв явдлыг дүрсэлж болох юм байна гэдэг санааг олсон. Энэ маань дэлхийн тавцанд цоо шинэ утга агуулга бүхий бүтээл болж гарсан хэрэг" хэмээн тэр ярив.
Бид шинэ санаагаар дэлхийтэй өрсөлдөх гэж байгаа бол цоо шинийг танилцуулах шаардлага гарна. Харин цоо шинэ, давтагдаагүйг өөрсдийн өв соёлоос хайж болох юм гэдгийн нотолгоо нь зураач Н.Эрдэнэбаярын жишээ юм. Нэгэнт дэлхийтэй өрсөлдөх гэж буй бол бүхий л салбарт загвар, хэлбэр, чанарын шинэчлэл шаардлагатай. Энд хувцас загвар, уул уурхай, бизнес, дуу хөгжим гээд бүхий л салбар хамаатай.
Жишээ нь эрчим хүчний салбарт монголчууд нар, салхи зэрэг шавхагдашгүй энергийг үйлдвэрлэгч болж болно. Ингэснээрээ дэлхийн зах зээлд шинийг эрэлхийлж тэсрэлт хийх боломжтой. Хөгжил гэдэг нь ирээдүй гэдэг үгтэй хамт явж буй нь үнэн. Тиймээс Монгол Улс хөгжлийг эрэлхийлж байгаа бол ирээдүйд чиглэсэн загвар зохион бүтээх хэрэгтэй хэмээн ШУТИС-ийн ҮТС-ийн дизайны тэнхимийн эрхлэгч Д.Түмэнболд ярилаа. Харин СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Доктор Ц.Батсайхан, уламжлалаас шинэ санааг хайх талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Түүнчлэн энэ удаа зочин илтгэгчээр ирсэн БНСУ-ын хувцас загварын нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Пэ Сү- Жон "Монголчууд чанартай ноолуурыг үйлдвэрлэж байна. Гэхдээ загвараар баяжуулбал дэлхийд өрсөлдөж чадна. Илүү олон төрлийн, мэдрэмжтэй загварууд гаргах хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
БНХАУ "Хятадад үйлдвэрлэв" гэдгээс "Хятадад загварчлав" болгох бодлого баримтлах болсноо зарлаад буй. Үүн шиг Монголд ч бас тодорхой нэр бүхий бодлого, хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгааг форумд оролцогчид дуу нэгтэйгээр хэллээ. Мөн монгол хэрэглэгчид оюуны бүтээлийг дээдэлдэг болохын тулд цаг хугацаа шаардлагатай байгаа нь ч эл форумаас харагдсан. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёулаа хүссэн зүйлээ хүртэхийн тулд хүн бүхний оролцоо чухал.
Гэхдээ үйлдвэрлэгчид төр хоёр хамтрах нь хамгийн гол гарц болж байна. Ингэхийн тулд мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн төрөөс шинэ санааг ивээлдээ авч хамгаалах, Оюуны өмчийн тухай хуулийг төгс болгох нь юун түрүүн шийдэх ёстой асуудлын нэг болоод байна.
Г.Чимэдлхам