Ес дэх удаагийн “ICTEXPO 2015” үзэсгэлэн гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр TEDxUlaanbaatarSalon үйл ажиллагаа Монголд анх удаа ICT EXPO 2015-ын үеэр зохион байгуулагдана.
TED арга хэмжээ нь нийтэд түгээх шинэ санааг бусдад хүргэх боломж олгодог талбар юм. Анх 1984 онд технологи, энтертейнмэнт, дизайны сэдвүүдийг хамарсан бага хурал хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 100 гаран хэлээр шинжлэх ухаан, бизнес, глобал асуудал ярьдаг нэр хүндтэй брэнд болоод байна.
TED нэрийг ашгийн бус, нам бус сан эзэмшдэг бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь богино хэмжээний (18 минут эсвэл түүнээс богино) нийтэд хүргэх мэдүүштэй санаа бүхий яриа, илтгэлүүдийг олон нийтэд хүргэх ажил юм.
“Технологийн хэмнэл” сэдвээр болох энэ үйл ажиллагаа салбарын ололт амжилт, шинэчлэлд анхаарлаа хандуулж, улс орныхоо болоод салбартаа хувь нэмрээ оруулж буй судлаачид, бүтээгчид, сэтгэгчдийн хийсэн бүтээснийг дэлгэрүүлнэ.
Энэ үйл ажиллагаа 10.00-17.00 хүртэл үргэлжлэх юм.
Мөн уламжлал ёсоор үзэсгэлэнд оролцогч байгууллагууд танилцуулгаа хийнэ.
Тодруулбал,
- Ай Ти Зон,
- Саммит компьютер технологи,
- Скайтел,
- Билэгт Дөлгөөн,
- Сансар кабель,
- Мобиком корпораци,
- Монде,
- Топика ХХК-иуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.