Архитектурын салбарын Нобелийн шагнал гэгддэг Притцкерийн шагналыг Японы 87 настай архитектор Арата Исозаки хүртлээ.
Шүүгчид түүний улсынхаа болон дэлхий дахины архитектурын салбарт оруулсан хувь нэмрийг нь онцлон тэмдэглэжээ.
Исозакигийн архитектурын хэв маягийг тодорхойлоход хэцүү, учир нь цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдаг хэмээн шүүгчид дүгнэсэн байна.
Шагнал болон 100 мянган долларын мөнгөн шагнал гардуулах ёслол ирэх тавдугаар сард Парисын Версалийн ордонд болох юм.
ТҮҮНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
Лос Анжелес дахь орчин үеийн урлагийн музей, Барселон дахь Сан Жорди спортын ордон нь түүний 100 гаруй ажлын нэг хэсэг.
Тэрбээр Ойта хотод төрсөн ч Хирошимад өсжээ. "Би голомтонд нь төрсөн" хэмээн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотын талаар ярьсан байна. "Хот бүхэлдээ сүйдсэн, тэнд юу ч үлдээгүй. Ямар ч архитектур, ямар ч барилга, хот үлдээгүй" гэжээ.
"Миний эргэн тойронд зөвхөн хуаран дахь асар, майхан л байсан. Тиймээс би үнсээр хүмүүс яаж өөрийн гэсэн гэр орон, хот байгуулж болох талаар бодож эхэлсэн" гээд "Хирошима хотын амьдрал надад нуранги дээр бүхэл бүтэн хот байгуулах боломжтойг харуулсан юм" хэмээн ярьжээ.
Өмнөх жилүүдийн шагналыг Энэтхэгийн архитектор Балкришна Доши, Сиднейн дуурийн театрыг байгуулсан Йорн Утзон, Бразилийн архитектор Оскар Нимейер болон Заха Хадид нар хүртэж байжээ.