“Алтай-Улиастайн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг боллоо. Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн 10 жилийн ойд зориулсан тус хуралд бүс нутгийн эрчим хүчийг дээшлүүлэх боломжийн тухай 10 илтгэл хэлэлцүүлсэн юм.
“ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН АЙМГИЙН ТӨВ БОЛОН АЛТАЙ СУМАНД НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЧИХСЭН”
Алтай-Улиастайн эрчим хүчний системийн ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Пүрэвсүрэн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем нь өвөрмөц горимоор, хүндрэлтэй байдалд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн системийн эрчим хүчний эх үүсвэрүүд байнга дутагдаж байдаг. Үүнийг шийдэхийн тулд шинэ эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Мөн нутаг дэвсгэрийн хувьд алслагдсан учир зарим сум, суурин төвийн бүсийн нэгдсэн системд холбогдож чадаагүй. Тиймээс тэдгээр сумыг эрчим хүчээр хангахын тулд сэргээгдэх эрчим хүч ашиглах хэрэгтэй. Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хувьд төвийн цахилгаанд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сум, Баян тоорой тосгон зэрэг газарт нарны цахилгаан станцыг дизелийн үйлдвэртэй хослуулан ажиллуулж эрчим хүчээр бүрэн хангана. 2019-2020 онд Говь-Алтай, Завхан аймгийн төв болон Алтай суманд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай нарны цахилгаан станцыг барих ажил эхэлчихсэн байгаа...
“ЖИЛД 3,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС АВДАГ”
...Бид хэрэглэгчдэд боломжит хамгийн бага үнээр үйлчилгээгээ хүргэдэг хэдий ч системийн үйл ажиллагаа маань үнэ буурч, хэрэглээ өсөхийн хэрээр алдагдал үүрч байдаг. Иймээс манайх улсын төсвөөс жилд 2,1 тэрбум төгрөгийг дизелийн үйлдвэрлэлийг дэмжихэд, 1 тэрбум төгрөгийг өөрийн системийн үйл ажиллгааны алдагдалыг нөхөхийн тулд, нийт 3,2 тэрбум төгрөг авч байна. Үүний хүчинд алдагдал жил ирэх тусам буурч байгаа ба улсын төсвөөс авч буй татаасыг ч бууруулах бодлогыг барьж ажиллаж байна.
Дизель эх үүсвэр өртөг өндөртэй, үйлдвэрлэлийн хувьд үр ашиггүй
Манайх мөн дизель эх үүсвэрээр цахилгаан гаргаж авдгаараа онцлог. Дизель эх үүсвэр өртөг өндөртэй, үйлдвэрлэлийн хувьд үр ашиггүй ч гэсэн Алтай-Улиастайн эрчим хүчний системийн горим ажиллагааг сайжруулахад зайлшгүй шаардлагатай юм” гэв.
АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ НЬ ХОЁР АЙМГИЙН 44 СУМ, СУУРИНГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАДАГ
Алтай-Улиастайн эрчим хүчний систем нь хоёр аймгийн 44 сум, сууринг эрчим хүчээр хангадаг ба 22775 хэрэглэгчтэй. Нэг салбар, гурван охин компанитай бөгөөд нийт 338 ажилчинтай. Алтай-Улиастайн эрчим хүчний системд Тайшир, Богдын гол, Тосонцэнгэл, Гуулин, Галуутайн усан цахилгаан станцууд үйл ажиллагаа явуулдаг ба тэднийг дэмжихийн тулд нар, салхины цахилгаан станцын эрчим хүчийг барих аж.
Монгол улсын Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун “Өнөөдрийн хуралд яригдаж буй гол сэдэв нь тус бүс нутгийн эрчим хүчний чанарын түвшинг дээшлүүлэх, цаашдаа өөр ямар төрлийн эрчим хүчээр хангаж болох эсэхийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх зэрэг юм. алтай Улиастайн эрчим хүчний систем нь Эрчим хүчний зохицуулах хорооны нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшигч. Энэ хэлэлцүүлэгт олон байгууллага, мэргэжлийн хүмүүс оролцож байгаа тул үр дүнд нь Алтай-Улиастайн эрчим хүчний хангамжийг дээшлүүлэхэд хэрэгцээт саналууд гарна гэж найдаж байна” хэмээв.
“ХҮН БҮР ХЭРЭГЛЭГЧ БАС ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛБОЛ БҮС НУТАГ ХУРДАН ХӨГЖИНӨ”
Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн ГТТА-ын дарга Ц.Өнөрмаа “Алтай-Улиастайн эрчим хүчний системд нийгэм, эдийн засгийн болон эрчим хүчний системийн хэвийн ажиллагаатай холбоотой асуудлууд нэн түрүүнд тулгарч байна. Учир нь уг бүс нутаг төвийн бүсийн нэгдсэн системээс 950 гаруй км алслагдсан. Тиймээс энэ бүс нутгийг өөр чиг хандлагаар хөгжүүлэх, өөр технологиор хангах хэрэгтэй юм. Эрчим хүчний системийн хөгжлийг даган бүс нутгийн нийгэм, эдийн засаг хөгждөг тул локал маягаар жижиг эх үүсвэрүүдийг бий болгон ажиллаж болно. Гэхдээ хамгийн эцсийн шийдэл нь хүн бүр хэрэглэгч бас үйлдвэрлэгч болбол илүү хурдан хөгжих байх” гэлээ.