“Copa America 2019”-т оролцож буй Аргентины шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа.
Тэд "B" хэсгийн эхний тоглолтод Колумбид 2:0 харьцаагаар хожигдож, хоёр дахь тоглолтод Парагвайтай 1:1 харьцаагаар тэнцсэн. Хүснэгтийн сүүлд 1 оноотой бичигдэж байв. Тэгвэл өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтод Катарыг 2:0 харьцаагаар хожин 4 оноотой болж, нөгөө талд 2 оноотой байсан Парагвай Колумбид 1:0 харьцаагаар хожигдсоноор Аргентин "B" хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан юм.
Колумбын шигшээ баг Парагвайтай тоглохдоо бүрэлдэхүүнээ эрс өөрчилж гарааны 10 тоглогчийг сэлгээнд суулгасан ч Парагвайн баг хожиж чадалгүй Аргентиныг хэсгээсээ шалгарахад хүргэв.
Катарыг хожсон тоглолтод Лаутаро Мартинез 4-дэх минутад, Серхио Агуэро 82-дахь минутад гоол оруулсан юм. Сугалаа ёсоор Аргентин хасагдах шатанд Венесуэлийн шигшээ багтай тоглоно. Тоглолт энэ сарын 29-ны 03:00 цагт болох учиртай.
Эх сурвалж: SkySports