Хөгжлийн төлөөх улс орнуудын уралдаанд бид хэдэд явна вэ. Дэлхийн улсуудыг хөгжих боломж, өрсөлдөх чадвараар нь сойход Монгол Улс сүүл мушгигчдын тоонд зоолттой багтдаг нь уламжлал болжээ. Энэ долоо хоногийн эхээр Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) танилцуулсан өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улс 141 орноос 102-т жагслаа. Тэгвэл Швейцарт төвтэй Олон улсын хөгжлийн менежментийн институтийн (IMD) гаргадаг өрсөлдөх чадварын индексээр бид 63 орноос 62 дугаарт бичигдсэн байх юм.
Ийнхүү олон улсын хоёр ч байгууллага хэд хэдэн үзүүлэлтээр Монголыг хэмжихэд бид дэлхийн улс орнуудын сунгаанд хойгуур давхиж буй нь маргаангүй боллоо. Монгол Улс олон жилийн турш хөгжиж, дэвжинэ хэмээн том мөрөөдөн суугаа ч бидний бодит боломж доогуур, дотоод хүчин чадал хойгуур хэвээр байна.
Гэвч бид үнэнтэй үл эвлэрэн хүчирхэг өрсөлдөх чадвартай орон мэт аашилж, таахалзах нь Монгол Улсаас, ялангуяа, төрийн бодлого тодорхойлогчдоос үе үе цухалзах нь цөөнгүй. Хэдийгээр Дэлхийн эдийн засгийн форум болон Олон улсын хөгжлийн менежментийн институт өрсөлдөх чадварыг өөр өөрийн өнцөг, тус бүрийн хэмжүүрээр хэмждэг. Гэвч хоёр байгууллагын хос дүгнэлт Монгол Улс дэлхийн өрсөлдөөний тавцанд хойгуур бичигдэж буйг батална. Тухайлбал, Швейцарт төвтэй Олон улсын хөгжлийн менежментийн институтийн судалгаагаар Монгол Улс сүүлээсээ хоёрдугаарт буюу олон улсад хямралын харанга дэгдээж буй Венесуэл улсын өмнө бичигдлээ.
Харин Дэлхийн эдийн засгийн форумын үзүүлэлтээр Монгол Улс иргэний дайнд үрэгдэж, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Конго, Йемен, Чадын өмнө орж, Африкийн Намиби, Руанда, Кени улсын араас жагссан байх юм. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улс өрсөлдөх чадвараа ахиулах бус харин ч улам ухарч буй урамгүй үр дүн ажиглагдлаа. 2019 оны байдлаар WEF-ийн үзүүлэлтээр өмнөх оноос гурван байр ухарч, оноогоо 0.1 нэгжээр бууруулсан нь улаан дохио асаасан үзүүлэлт.
Тиймээс хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг ахиулах нь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нэг түлхүүр хэмээн тэд тодорхойлсон байна.
Дээрх хоёр байгууллагын дүгнэлтийг нэгтгэвэл нийтлэг хэд хэдэн шинж илэрч байна. Нэгдүгээрт, түүхий эдийн үнийн хэлбэлзлээр унаж, өсдөг томоогүй эдийн засаг Монгол Улсын урт хугацааны хөгжлийг чөдөрлөж буй нэг хүчин зүйл болохыг судалгааны байгууллагууд онцолсон байна. Хоёрдугаарт, монгол хүн дотоод нөөц боломжоор дэлхий дахинд гологдохгүй ч түүнийг хөгжүүлэх, урамшуулах суурь тогтолцоо сул байгааг дурджээ. Тиймээс хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг ахиулах нь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нэг түлхүүр хэмээн тэд тодорхойлсон байна.
Гуравдугаарт, засаглалын сул чадавх нь Монгол Улсын ерөнхий үзүүлэлтэд тээг болж буй хамгийн гол хүчин зүйлээр нэрлэгджээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, бүтэц, удирдлага, засаглалын чадвар сул. Гэтэл энэ нь улс орны өрсөлдөх чадварын суурь хөрс болдог байна. Хөгжлийн амин сүнс болсон засаглалын чадвар сул бол хувь хүн хэчнээн өрсөлдөх чадвартай байлаа ч урамшуулах хөрс, үнэлэмж бүрддэггүй. Цаашлаад хууль эрхзүйн орчны шинэчлэл, бизнесийн орчин зэрэг нь аливаа улсын хөгжлийн салаа мөчирт саад болдог байна.
Хүний хөгжил, засаглалын тогтолцоо, бодлогын хэрэгжилт зэрэг нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг “өрсөлдөх чадваргүй” болгоход нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Тэгвэл бусад улс өрсөлдөх чадвараа хэрхэн ахиулж буйг харцгаая. Бидэнтэй орлогын түвшин ойролцоо Уругвай, Зимбабве улс ногоон эдийн засгийг эрчтэй дэмжсэнээр ирээдүйг чиглэсэн хөгжлийн боломжоо ахиулж байна. Түүнчлэн Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орон өсөн дэвжиж буй эдийн засгийн эрчээ хадгалахын тулд хүний нөөцийн авьяас, ур чадвар, хөдөлмөрийн зах зээлээ дээшлүүлэхэд голлон анхаарч буй аж.
Ер нь хөгжлөөр хоцорч буй орнууд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалаар дамжуулан хүн амынхаа амьжиргааг дэмжиж, эдийн засгийн өсөлтөө түргэтгэх боломж байгааг судалгааны байгууллагууд санал болгов.
Түүнчлэн олон жилийн турш дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай улсаар тодорсон АНУ энэ удаад ухарч, орыг нь Сингапур эзэллээ. Гэвч хойш ухарсан ч Америк хатуу самар хэвээрээ байна. Хэдийгээр энэ удаад тэргүүний титмээ алдсан ч өрсөлдөх чадварын өнгийг тодорхойлдог инновац, бизнесийн эрч, хүний нөөцийн чадавхаар АНУ дэлхий дахиныг хол орхиж буй. АНУ-ын Хятад төдийгүй дэлхийн бусад улстай өдөөсөн худалдааны дайн тус улсыг хойш түлхэх нэг хөшүүрэг болсон бол энэ нь Сингапурт эсрэгээрээ ташуур болсон аж. Мөн худалдааны дайнаас гадна бүтээмжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зарчмуудыг ажил хэрэг болгож буй нь тус улсыг энэ жил тэргүүлэгчийн байр сууринд авчирчээ.
Дэлхийн өрсөлдөх чадварыг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд олон улсын төв банкууд сүүлийн 10 жилд 10 их наяд ам.долларын тариа хийж, мөнгөөр угжжээ. Энэ нь улс орнуудын эдийн засгийг дэмжиж, ядуурлыг бууруулсан ч өнөө хэр дэлхийн хүн амын 46 хувь буюу 3.4 тэрбум хүн өдөрт 5.5 ам.доллар хүрэхгүй мөнгөөр үндсэн хэрэгцээгээ хангаж байгаа аж.
Тиймээс мөнгөний хатуу бус зөөлөн бодлогыг хэвээр хадгалж, өнөөгийн болон ирээдүйн ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэн, дэд бүтцийн хүчин чадлыг хөгжүүлэх нь хөгжиж буй орнуудын өрсөлдөх чадвараа ахиулах боломж байхаар байна. Түүнчлэн глобалчлалын эрин зуунд улс орнууд, хүссэн, хүсээгүй дэлхийтэй хөл зэрэгцэн хөгжихөөс өөр аргагүй болоод буй тул өрсөлдөх чадвараа тогтмол дээшлүүлж, эдийн засгийн интеграцчлалаас хоцрохгүй байх нь чухал байгаа аж.
Г.Байгал
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ