Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудаас БНХАУ, ОХУ-тай хийсэн худалдаа Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн 80 хувийг бүрдүүлж байна. 2018 оны бүтэн жилийн тоон мэдээллийг харвал нийт бараа эргэлтийн 66 хувийг БНХАУ-тай, 14 хувийг ОХУ-тай хийжээ.
Ялангуяа өнгөрсөн оны экспортын 96 хувийг БНХАУ-д хийсэн нь анхаарал татаж байна. Экспортын дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа юм. Мөн гишүүн орнуудаас Энэтхэг улстай хамтран газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажил үргэлжилж байна. Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар Энэтхэгийн “Engineers India Limited” компани ажиллаж байгаа юм.
Хоёр орны худалдааны үзүүлэлтийг харвал 2018 онд Монгол Улсаас 995 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 51.7 сая ам.долларын импорт хийжээ. Ингэснээр худалдааны тэнцэл 50.7 сая ам.долларын алдагдалтай байна. Өнгөрсөн онд Монголоос экспортолсон бүтээгдэхүүний дийлэнхийг мал амьтны самнасан үс, хялгас, ургамал, мал амьтны гаралтай шимт бордоо эзэлжээ. Харин Энэтхэгээс тун хэлбэрээр савлагдсан эм, ачааны тэрэг оруулж ирсэн нь импортын дийлэнхийг бүрдүүлсэн байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит уулзалтыг зохион байгуулагч Киргиз улсад хийсэн экспорт 2015 оноос хойш огцом буурч, өнгөрсөн оны байдлаар 173.2 мянган ам.доллар хүрчээ. Экспортын хэмжээ 2016 онд 1.6 сая ам.доллар хүрч өсөж байсан юм. Тухайн жилд жонш, молибдений хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнүүд экспортыг голлон бүрдүүлж байжээ. Уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна Монголоос хивс, ноос ноолууран бүтээгдэхүүн, шоколад, какао агуулсан хүнсний зүйлс, давсаг, гүзээ зэргийг экспортолж байсан юм.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бусад гишүүн орнуудыг харвал 2018 онд Казахстан, Пакистан, Тажикстан, Узбекистан улстай хийсэн худалдааны баланс алдагдалтай байжээ. Казахстан улс Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүн импортлох боломж хамгийн өндөр байна гэж Казахстаны олон улсын худалдааны танхим өмнө нь мэдээлж байв. Харин Монгол Улс Казахстанаас тамхи, будаа голлон импортолсныг Гадаад харилцааны яам онцолж байсан юм. Хоёр орны худалдааны эргэлт бодит боломжоос доогуур байгааг бизнес эрхлэгчид онцолж байлаа.
Б.Бямбасүрэн