2019 оны аравдугаар сарын 14-ний 23.25 цагийн орчим “Хүннү эйр” компанийн ажилтан Мэргэншагай ажил үүргээ гүйцэтгэж байгаад өндрөөс унаж, хүнд гэмтэл авсан тухай түүний ах Д.Совд өнөөдөр мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Дөрвөн долоо хоногийн өмнө Чингис хаан олон улсын нисэх буудлын зурвас талбайд зогсож байсан Хүннү эйр компанийн онгоц дээр ажиллаж байсан миний дүү Мэргэншагай өндрөөс унаж ноцтой гэмтэл авснаас хойш Гэмтлийн эмнэлэгт нэг сарын турш ухаангүй хэвтэж байна.
Гавлын яс хоёр хуваагдсан, тархинд битүү няцралт үүсэж цус харвасан. Анх гавлын ясны цууралт хугарал баруунаас зүүн чих хүртэл, тархины суурь яс руу орсон цууралттай, тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж хоёр тал руу цус харвасан гэх онц хүнд гэмтэл авсан гэж оношилсон. Осол аравдугаар сарын 14-ний 23.25 цагт болсон. 24.40 цагт ГССҮТ-д хүргэгдсэн. 15-ны өглөө 06.30-08.30-ын хооронд хагалгаанд орсон. Дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан ч амь насанд ноцтой байгаа учир дахин хагалгаанд ороогүй байна.
Тархи тэр чигтээ цус алдалттай учир дахин хагалгаа хийх боломжгүй гэж үзсэн. Дээр нь эмнэлэгт удаан хэвтсэнээс уушгинд хатгаа үүссэн, үүнээс болоод цус бохирдсон. Дээр нь элэг, ходоод гэмтэлтэй, дал нь няцралттай. Дүүгийнхээ амь насыг аврахын тулд Эрүүл мэндийн сайдаас эхлээд бүх шатанд нь хандсан. Шинжилгээнүүдийн Солонгос, Энэтхэгийн эмнэлгүүд рүү явуулсан. Солонгос Ансан эмнэлгээс хариу ирсэн хүнд гэмтэлтэй учир одоогоор хагалгаанд орох боломжгүй гэсэн. Миний дүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байна.
Хохирогч ийм хүнд байдалд байхад холбогдох төрийн байгууллагууд, Чингис хаан олон улсын нисэх буудал, ЗТХЯ, ИНЕГ энэ ослыг одоо хүртэл нуун дарагдуулж байгаад маш их гомдолтой байна.
24 цагийн харуул хамгаалалттай, олон улсын дүрэм журмаар ажилладаг онцгой бүсэд ийм ноцтой осол гараад байхад нуун дарагдуулж байна. Олон улсын дүрэм журмаар ослыг заавал мэдээлэх ёстой гэсэн заалт бий. Дотооддоо төдийгүй ОУ-ын иргэний нисэхийн байгууллагад мэдээлэх ёстой. ИНЕГ-ын сайтад байгаа Иргэний нисэх дүрэмд осол зөрчлийн талаар мэдээлэх гэсэн заалт байна. Заавал мэдээлэх зөрчлийн жагсаалтаар мэдээлэх ёстой ноцтой ослыг хүлээн зөвшөөрөхгүй гэмт хэрэг үйлдэж байгаа.
ОНГОЦЫГ ХУЧДАГ ЮМ УУ? ЗАМЫН ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН САЙД АА!
Бас нэг ноцтой асуудал байна. Хүннү эйр компани шинэ онгоц авсан. Онгоц нь ангартаа багтахгүй байгаа хөдөлмөр хамгааллын зориулалтын тоног төхөөрөмжгүйгээр хүмүүсийг хоол зөөдөг чингэлэгтэй машин дээр гаргаж онгоцоо хучуулдаг. Энэ онгоц нь 100 гаруй суудалтай, Манжуур, Эрээний чиглэлд нисдэг олон улсын нислэг үйлддэг онгоц шүү дээ.
Онгоцыг хучдаг юм уу? гэж ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй байдлын хяналт зохицуулалтын албаны дарга Манлай, Зам тээврийн хөгжлийн сайд Энх-Амгалан, Чингис нисэх буудлын дарга Мөнхбаатар нараас асуумаар байна. Ингэж монголчилж болдог юм уу?
Иргэний нисэхийн багц дүрэмд “Онгоцыг хучиж болохгүй” гэдгийг дараагийнхаа баримтаар хэлье. Дүрмийн 119-рт, Заавал онгоцыг ангарт тавихыг шаарддаг байна. Гэтэл энэ дүрэм журмаа зөрчиж Хүннү эйрт нисэх зөвшөөрөл өгсөн. Ангаргүй онгоцыг хууль бусаар хучуулснаас болж миний дүүгийн амь насыг эрсдэлд оруулсан гэж үзэж байна.
Миний дүүгийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод байхгүй ажил хийлгэснээр миний дүү хүнд гэмтэл авсан. Ажлын байрны тодорхойлолт дээр нь дотор тоноглол гэх мэт нисэхэд шууд нөлөөлөхгүй эд анги, хивс, хөшиг тогтоох зэрэг зүйлд ажиллана. Онгоц хучих заалт гэрээнд байхгүй.