Өнгөрсөн шөнө ЕХБХ-оос зохион байгуулдаг Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд болсон. Энэ шатанд шалгарсан Английн Челси клуб, Францын ПСЖ-г талбайдаа хүлээн авч эхний тоглолтоо хийсэн юм.
Харин энэ тоглолт болохоос хэдхэн цагийн өмнө ноцтой байж болох нэгэн хэрэг илэрчээ. Уг тоглолтыг үзэхээр Парис хотоос ирсэн 50 орчим дэмжигчээс хууль бус эд зүйлс илэрсэн байна. Тодруулбал дэмжигчдийг ахалж явсан нэгэн этгээдээс зодооны хэрэгсэл, хутга болон хар тамхи илэрсэн байна. Улмаар Лондон хотын цагдаагийн ажилтнууд арга хэмжээ авч, түүний эд зүйлсийг хураан авсан байна. Улмаар цагдаа нар цэнгэлдэхийн ойролцоох хоёр ч галт тэрэгний буудалд шалгалт явуулжээ.
Хуулийн байгууллагын өгсөн тайлбарт “хураасан эд зүйлсээс харахад ПСЖ клубын эдгээр дэмжигчид цэнгэлдэхэд ямар нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа хийх магадлал өндөр байсан” гэсэн байна.
Хэдийгээр уг ноцтой асуудал гарсан ч тоглолт хуваарийн дагуу болж Челси клубын эмэгтэй баг 2-0 харьцаатай ялалт байгуулжээ. Хариу тоглолт ирэх долоо хоногт Парис хотод болох аж.
Г.Баярмөнх