Хустайн аманд гуравдугаар сарын 18-нд ойн хээрийн түймэр гарч байсныг онцгой байдлын алба хаагчид өчигдөр бүрэн унтраажээ. Уг түймэрт нийт 4 га талбай шатсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газарт буюу “Төгөл” амралтын газраас зүүн хойд зүгт 3 км-т ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ даваа гарагт хүлээн авчээ.
Ийнхүү тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн болон дүүргийн Гал түймэр унтраах, аврах нийт 38 алба хаагч, 7 автомашинтай ажиллан тухайн 17:20 цагт цурманд оруулж, өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний 16:50 цагт бүрэн унтрааж тус дүүргийн Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ