Ойр зэргэлдээ байгаа энгийн иргэдэд хөнөөл учруулахгүйгээр алан хядагчдыг устгах чадвартай Пентогоны нууц зэвсгийн тухай Wall Street Journal (WSJ) мэдээллээ. Тус сонинд гарсан мэдээллээс үзвэл АНУ нууц зэвсгийнхээ “ид шид”-ийг дэлхийн таван улсад хэдийн амжилттай туршин шалгажээ.
“Нинжа-бөмбөг”, “нисдэг Ginsu” (Ginsu-хутганы нэр) хэмээн томьёолсон нэр бүхий RX9X пуужин нь Тагнуулын Төв Газар, Пентагоны хараалсан цохилт өгөхөд ашигладаг Hellfire пуужингийн сайжруулсан тусгай хувилбар юм. Пуужингийн байлдааны хошуунд тэсрэх бодисын оронд барилгын дээвэр, автомашины кузов цөм цохиж нэвтлэн байг устгах чадвартай цохилтын хүч ашигласан байна. Пуужин байг ономогц гадагш дэлгэгддэг зургаан ширхэг хурц ирийг хошуунд суурилуулсан нь цохилтын хөнөөгч хүчийг ихэсгэх зорилготой.
Энгийн иргэдийг амьд бай болгон ашигладаг террористуудын эсрэг байлдааны ажиллагаанд энгийн иргэд үрэгдэх явдлыг бууруулах зорилгоор Пентагон “нинжа-бөмбөг” бүтээх ажлаа 2011 оноос эхлүүлжээ. Алан хядагчдыг устгах ажиллагаанд энгийн пуужин ашиглах нь террористуудын зэрэгцээ гэм буруугүй энгийн номхон иргэдийг хөнөөхөд хүргэдэг аж.
Hellfire гэх мэт пуужин нь тээврийн хэрэгсэл болон алан хядагчдын үлэмж хэмжээний амьд хүч төвлөрсөн газарт цохилт өгөхөд, харин R9X пуужин тодорхой террористыг онилж устгахад илүү тохирох юм байна. R9X пуужинг Ливи, Ирак, Сири, Сомали, Йеменд явуулсан байлдааны ажиллагаанд ашигласныг Пентагоны албаны хүн баталж байна.