-Сонсголын бэрхшээлтэй
залуучуудад хамгийн их тулгамдсан асуудал нь юу байдаг юм бол?
-Мэдээллээс их хоцордог. Энэ нь олон асуудлын эхлэл
болдог.
-Нэг хэсэг
монгол телевизийн мэдээллийн хөтөлбөр дохионы орчуулгатай явдаг байсан шүү дээ.
Энэ нь яасан юм бол?
-Бид бүх телевизэд энэ хүсэлтийг тавьсан. Нэгдүгээрт,
мэргэжлийн дохионы орчуулагч цөөн байдаг юм билээ. Хоёрдугаарт, дохионы
орчуулагчийг яаж цалинжуулах вэ гэдэг асуудал гарсан.
-Сая мэргэжлийн
дохионы орчуулагч цөөхөн байдаг гэлээ. Зөвхөн сонсголын бэрхшээлтэй иргэд
гэлтгүй эрүүл хүмүүст ч гэсэн дохионы хэлний сургалт зохион байгуулж болдоггүй
юм уу?
-Бид Монголын Залуучуудын холбоотой хамтраад дохионы
хэлний хурууны цагаан толгойн үсгийг номын хавчуурга байдлаар хэвлээд Төрийн
ордон, Сүхбаатарын талбай, банк, дэлгүүр зэрэгт тараасан. Бидэнд тулгамдаж буй
гол бэрхшээлийн нэг нь үйлчилгээний байгууллагад орохоор харилцах хүн байдаггүй.
Ер нь хүний эрхийг дээдэлдэг оронд үйлчилгээний бүх байгууллага дохионы
орчуулагчтай байдаг юм билээ. Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг дохионы
хэлний сургалт зохион байгуулдаг. Бид томоохон сүлжээ бүхий үйлчилгээний
байгууллагуудад дохионы хэлийг үйлчилгээндээ нэвтрүүлээч, үйлчлүүлэгчтэй харилцдаг
хүмүүстээ дохионы хэл сургаач гэдэг уриалга гаргасан. "Миний
дэлгүүр"-ХААН банкны үйлчилгээний ажилтнууд дохионы хэлний сургалтад
суухаар болсон. Нийгмийн хөгжлөө дагаад үндэсний дохионы хэлнээс гадна олон
улсын дохионы хэлийг сурах шаардлага гарч байна. Үүнтэй холбогдуулаад хэлэх нэг
зүйл бол сүүлийн үед эрүүл хүнтэй байтугай, бид хоорондоо ойлголцохоо больсон.
Энэ нь юутай холбоотой вэ гэхээр манай залуучууд БНСУ-д ажиллаж амьдарч байна.
Тиймээс Солонгосын үндэсний дохионы хэл сурдаг. Ирээд олон улсын дохионы хэл,
Солонгосын үндэсний дохионы хэлийг өөрийн үндэснийхээ дохионы хэлтэй холиод
байдаг. Үүнийг нь бид ойлгодоггүй. Мөн зарим залуучууд Есүс Христийн цуглаанд
явж дохионы хэл сурдаг. Энэ нь бас л ойлгомжгүй байдаг. Тиймээс цаашид анхаарах
нэг зүйл бол дохионы хэлний сургалт явуулахдаа мэргэжлийн багш нараар хичээл
заалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн өөрийн сурснаараа л харилцдаг. Телевизийн
хөтөлбөр ч үндэсний дохионы хэлээр орчуулагдах ёстой шүү дээ. Гэтэл бидний
хэрэгцээ шаардлагыг судлахгүйгээр хэн дуртай нь дохионы хэлний сургалт явууллаа,
ном гаргалаа гээд байдаг. Өөрөөр хэлбэл, үндэсний дохионы хэл эрлийзжээд
ойлгоход хэцүү байна.
-Танай холбоо
саяхан сонсголын бэрхшээлтэй залуучуудын уулзалт зохион байгуулсан гэсэн?
-Сонсголын бэрхшээлтэй залуучуудын уулзалтыг Монголын
Залуучуудын холбоотой хамтран сар бүр зохион байгуулдаг. Манай гишүүд энэ
уулзалтдаа ирэх их дуртай. Энэ удаа "Хариу нэхээгүй тус" аяны хүрээнд
"Vidal"
салон 55 хүний үсийг үнэгүй зассан. Сонсголын бэрхшээлтэй залуучуудын олонхи нь
гар урлал эрхэлдэг. Тиймээс Оюуны өмчийн газраас яаж өмчөө хамгаалах ёстой вэ
гэдэг талаар зөвлөгөө өгсөн нь олон хүний талархал хүлээсэн. Мөн "Гэр
бүлийн харилцаа" лекц залуучуудад их таалагдсан. Шийдвэр гаргах түвшний
хүмүүст бид юу хийж чаддаг вэ гэдгээ харуулах зорилгоор "Сонсохоос бусдыг
чадна" уриатай үзэсгэлэн яармаг долоон яаман дээр гаргасан. Үүнд 20 гаруй
уран бүтээлчийн 60 орчим бүтээл оролцож байгаа. Энэ үзэсгэлэн одоо зургаан
яаман дээр зохион байгуулагдана. Үзэсгэлэн болгон дээр борлуулалт хийгдэж 600
орчим мянган төгрөгийн бүтээгдэхүүн зарагдсан. Манай холбоо энэ оны гуравдугаар
сард байгуулагдсан. Үүнээс хойш байнга хамтарч ажиллаж байгаа Монголын Залуучуудын
холбоо болон бусад байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.
Г.Ганчимэг