"Хөөрхөн Зүрх ТББ"-ын тэргүүн, сэтгэл зүйч А.Хонгорзултай хөл хорионы үеийн хүүхдийн сэтгэл зүйн талаар ярилцлаа.
Тэрээр "Эцэг эхчүүдийн ихэнх нь ажлаа хийж буй тул хүүхдээ өдөржин гэртээ, хөл хорионд буйг умартаж, хөдөлгөөнийг нь хязгаарлах гэх нь бий. Хүүхэд хөдлөх, тоглох, гүйх орон зай дутагдаж эхэлнэ. Гэтэл энэ нь томчуудад хэт хөдөлгөөнтэй, шуугиантай санагдаж тэднийг хянах, тодорхой үйлдлүүдийг нь хязгаарлах зэргээр дарамт мэдрүүлж болзошгүй. Номоо унш, тоглоомоороо тогло гэдэг. Хүүхэд тань тоглоомоороо өдөрт хэд хэдэн удаа тоглосон байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүн ч нэг зүйлийг байнга ганцаараа хийх нь хэр тааламжтай мэдрэмж төрүүлэх бол гэдгийг бодож үзэх"-ийг зөвлөлөө.
-Хөл хорионд байх нь хүүхдүүдэд ямар санагдаж буйг ойлгохыг хичээх нь чухал байх. Хүүхдүүд яагаад хөл хорионы үед бухимддаг юм бол?
-Нийгэмших, харилцаанд орох нь хүүхдийн хөгжлийн үе шатанд их чухал. Хүүхдүүд хичээлдээ явах, найз нөхөдтэйгөө тоглох зэргээр нийгмийн бусад харилцаанд оролцох нь стрессээс ангид байхад тусалдаг. Харин эдгээр идэвхтэй үйлдлийг нь хязгаарлахад бухимдаж, хүүхдийн сэтгэл зүй өөрчлөгдөж эхэлдэг. Энэ нь хүүхдийн насны онцлогоос хамаарч өөр өөрөөр илэрнэ. Хөл хорио, халдварын талаарх мэдээлэл нь ихэвчлэн насанд хүрэгчдэд зориулсан тул хүүхдийн нас насанд тохирсон мэдээлэл хомс байна.
Энэ бүх мэдээлэл хүүхдэд хамгийн ойр байгаа хэн нэгний амнаас дамжиж хүрч байгаа тул агуулга гуйвах, эсвэл зарим гэр бүл үүнийг хүмүүжлийн арга барилд ашиглах талтай. Тухайлбал хүүхдээ, миний үгэнд орохгүй бол тэгнэ, хоолоо сайн идэхгүй бол ингэнэ шүү зэргээр нөхцөлдүүлэх байдлаар хүмүүжлийн арга хэрэглэж буй нь анзаарагдаж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд насанд хүрэгсдэд хүргэж буй мэдээллээ хүүхдүүд рүү чиглүүлж, тусгайлан бэлтгэж хүргэвэл тэдэнд үүсч буй сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дөхөм болно.
Хөл хорио, халдварын талаарх мэдээлэл нь ихэвчлэн насанд хүрэгчдэд зориулсан тул хүүхдийн нас насанд тохирсон мэдээлэл хомс байна.
Хүүхдүүд хүссэн хүсээгүй нийгмийн сүлжээ болон ойр тойрныхны ярианаас дам байдлаар өвчлөлийн тухай сонсож, айдаст автаж байна. Айдас халдамтгай гэж хэлж болно. Гэр бүлийнхэн нь айсан, зовнисон байдалтай харагдвал тэр мэдрэмжүүдийг хүүхэд өөр дээрээ тусгаж авдаг.
Тайван амгалан байдал мөн халдамтгай. Тиймээс томчууд хүүхдүүдийнхээ дэргэд аль болох тогтуун, амгалан байх чухал. Мөн үүсээд буй нөхцөл байдлын талаар хүүхдийнхээ насанд нь тохирсон мэдээлэл өгч болно. Эцэг эхчүүдийн ихэнх нь ажлаа хийж буй тул хүүхдээ өдөржин гэртээ, хөл хорионд буйг умартаж, хөдөлгөөнийг нь хязгаарлах гэх нь бий.
Хүүхдүүд хөл хорионд байгаа учир сэтгэл зүй нь өөрчлөгдөнө. Хөдлөх, тоглох, гүйх орон зай дутагдаж эхэлнэ. Гэтэл энэ нь томчуудад хэт хөдөлгөөнтэй, шуугиантай санагдаж тэднийг хянах, тодорхой үйлдлүүдийг нь хязгаарлах зэргээр дарамт мэдрүүлж болзошгүй. Номоо унш, тоглоомоороо тогло гэдэг. Хүүхэд тань тоглоомоороо өдөрт хэд хэдэн удаа тоглосон байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүн ч нэг зүйлийг байнга ганцаараа хийх нь хэр тааламжтай мэдрэмж төрүүлэх бол гэдгийг бодоод үзээрэй.
-Хөл хорионы үеийн хүүхдийн сэтгэлзүй болон сурах үйлийн талаар эцэг эхчүүд хамгийн түрүүнд юу ойлгосон байх хэрэгтэй вэ?
-Гэртээ удаан хөл хорионд байсан хүүхдүүд төрөл бүрийн нийгэм-сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болох магадлалтай гэдгийг 2020 онд хийсэн олон улсын судалгаануудаас харж болно. Мэдээж улс орон болгон өөрийн орон цар тахлын нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаж байгаа байх.
Гэрээсээ ажиллаж буй эцэг эх, асран хамгаалагч нарт энэ хатуу нөхцөлд хүүхдээ эрүүл байлгах гэж оролдож буй нь үнэхээр хэцүү бөгөөд тэдний ачаалал нэмэгдэж байгаа. Гэхдээ насанд хүрэгсэд утсаар ярина, онлайн ажлаа хийнэ гэх мэт их бага хэмжээгээр харилцаанд орж байгаа байх. Гэтэл хүүхдүүдэд үнэхээр бүр хэцүү байгааг бид ойлгох хэрэгтэй болов уу.
Хүүхдүүдэд айх, ганцаардах, санагалзах зэрэг мэдрэмжүүд илрэх ба эрдэмтдийн үзэж буйгаар ирээдүйд сэтгэл зүйн тулгамдсан асуудал, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Бага ангийн хүүхдүүдэд академик мэдлэгээс гадна нийгэмших чадварт суралцах маш чухал. Үүнд сургуулийн орчин буюу ангийн найз нөхөд, багш нар харилцааны ур чадварт нь эерэгээр нөлөөлж байдаг гэсэн үг юм. Хүүхдүүдэд айх, ганцаардах, санагалзах зэрэг мэдрэмжүүд илрэх ба эрдэмтдийн үзэж буйгаар ирээдүйд сэтгэл зүйн тулгамдсан асуудал, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
Гэртээ удаан хугацаанд байснаар хүүхдүүдийн бие мах бодын хөдөлгөөн эрс буурч байгаа нь тэдний хөгжлийн үе шат, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл мэдрэмжид сөргөөр нөлөөлнө. Хөдөлгөөн, агааржуулалт, агаарт гарах чухал. Ядаж орцныхоо үүдэнд гарч зогсож чадаж байна уу, хашаандаа гарч байна уу. Гэртээ цонхоороо агаар тогтмол хугацаанд оруулж байгаа эсэх нь чухал.
Мөн гэртээ удаан хугацаанд байснаар хүүхдийн хэвийн хуваарь өөрчлөгдөж байгааг бид анзаарч байгаа байх, тухайлбал дэлгэцийн хэрэглээ ихсэх, хоолны цаг өөрчлөгдөх, нойрны эрүүл ахуйд өөрчлөлт орох гэх мэт. Хүүхэд унтах цагтаа унтахгүй хэт идэвхтэй байгаа нь тэдний бүхий л хөгжилд нөлөөлж байгаа юм. Дээр дурдсан тогтмол цагийн хуваарийн өөрчлөлтүүд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд салшгүй юм.
Коронавирусийн тухай хүүхдэд зориулсан ном гарсан байна лээ. Тэгэхээр тэдгээр номуудаар дамжуулан хүүхэдтэйгээ яриа өрнүүлж болно. Тухайн сэдвээс зугтааж, тойрох бус аль болох бүтээлчээр хандвал хүүхдийн сэтгэл зовнисон байдлыг тайвшруулахад тустай.
Тиймээс бид энэ нөхцөл байдлыг хамтдаа даван туулахыг хичээж байгаа тул хэн хэнийхээ онцлогийг бодолцох нь ээ. Та ажилдаа ядарсан байв ч хөл хорионд орсон хүүхдэд тань хөдөлгөөнтэй байх хэрэгцээ бий гэдгийг мартаж болохгүй.
Хэрвээ таны хүүхэд айдастай байвал та тайвшруулж, дотно ярилцах хэрэгтэй. Зөвхөн бид биш дэлхий нийтээрээ тус халдвараас бие биенээ хамгаалахын тулд хөл хорионд байгаа гэдгийг түүнд ойлгуулж хэлээрэй. Хүүхдэд зориулсан мэдээлэл хамт үзэж, COVID-19-ийг зурах зэргээр айдсыг гадагшлуулах нь чухал.
Коронавирусийн тухай хүүхдэд зориулсан ном гарсан байна лээ. Тэгэхээр тэдгээр номуудаар дамжуулан хүүхэдтэйгээ яриа өрнүүлж болно. Тухайн сэдвээс зугтааж, тойрох бус аль болох бүтээлчээр хандвал хүүхдийн сэтгэл зовнисон байдлыг тайвшруулахад тустай. Хүүхдээ шүүмжгүйгээр сонсож, хамтдаа тоглох замаар айдсыг гадагшлуулах болно.
Энэ онцгой нөхцөлөөс үүдэн өрхийн орлого буурах, зээл хуримтлагдах зэрэг дарамт насанд хүрэгчдэд ирж буй. Үүнийг ч гэр бүлээрээ "эрүүл"-ээр даван туулах боломжийг эрэлхийлж, ярилцаарай.
Мэдээж олон төрлийн орчин нөхцөлд амьдарч буй гэр бүлүүд өөр өөрийнхөөрөө даван туулж байгаа байх. Гэр хороололд хүүхдүүд ямар нөхцөлд хатуу хөл хорионд байгаа бол? Гэр бүлийн хүчирхийлэл дунд хүүхдүүд яаж байгаа бол? Орлого багатай өрхийн хүүхдүүд? Олон хүүхэдтэй айл гэхэд ТВ хичээлээ хэрхэн яаж хийж байгаа бол? Зурагтаа ухрааж үзэх боломжгүй айл өрхүүд яаж байгаа бол, мөн сургууль дээр олгодог үдийн цай хөтөлбөр ч олон хүүхдэд хэрэгтэй зэрэг олон зүйлсийг бодолцож шийдвэр гаргах хэрэгтэй болов уу.
-Бусад улс оронд хүүхдүүдэд зориулж ямар арга хэмжээ авч байна вэ?
Жишээлбэл, Унгарт 14 хүртэлх насны хүүхдийн хичээл хэвийн ажиллаж байна. Үүнд цэцэрлэг болон бага анги орно. Зөвхөн коронавирус илэрсэн орон нутагт байршлаар нь хөл хориог түр хугацаагаар тогтоож байна. Тухайн ангид халдварын нэг тохиолдол гарлаа гэхэд ангийн хүүхдүүд болон гэр бүлийн гишүүд 10 хоног гэртээ хатуу хорионд орж байна.
Энэ үеэр өдөрт онлайнаар teams-ээр 2 хичээл орно. Багш нар нь дан яриад байх биш хүүхдүүдийн оролцоог маш сайн хангаж байна. Гол нь хүүхдүүд хөл хорионд байхдаа ангийн найзуудаа онлайнаар харах, хоорондоо ярилцах, багшийн асуултад хариулах гэх мэт их таатай мэдрэмжтэй. Өдөрт 2 хичээлийн дундуур 15 минут завсарлага аваад эргээд хичээлдээ орно. Англи улсад сургууль танхимаар ажиллахгүй, харин онлайн (zoom, teams) хичээл хийж байна.
-Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн дэмжлэг үзүүлэх ямар боломж, арга зам байгааг та дурдаж өгөөч?
-Энэ шинэ хэв маягтаа дасан зохицох, шинэ дүрэм журам бий болгоход анхаарах хэрэгтэй болов уу. Бусад улс орнуудад өрнөж буй 2-3 дахь давлагаа манай улсад дэгдэхийг үгүйсгэх аргагүй. Гол нь хүүхдийг хэт айлган, сүрдүүлж болохгүй. Болгоомжлох нь зөв ч бид дор бүрнээ юу хийж чадах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хүүхдэд зориулсан коронавирусын тухай Монгол номууд гарсан байна лээ. Тэгэхээр тэр номуудыг хүүхдэдээ уншиж өгөх, тайлбарлавал зүгээр болов уу.
Тухайн ангид халдварын нэг тохиолдол гарлаа гэхэд ангийн хүүхдүүд болон гэр бүлийн гишүүд 10 хоног гэртээ хатуу хорионд орж байна.
Эцэг эхчүүд, насанд хүрэгсэд өөрсдөө тайван байх, хүүхдэдээ хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр мэдээлэл өгөхгүй байх, мөн хүүхэдтэйгээ аливаад оролцоотой байвал үр дүнтэй. Тайван амгалан байх нь аз жаргалтай оршихын гол суурь. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоно гэдэг нь гишүүн бүрээс хамаарах бөгөөд ялангуяа насанд хүрэгсэд өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй болов уу.
Насанд хүрэгсэд өөрсдөө гар утас, ТВ удаан хугацаагаар үзэх, оролдож үл хайхарч байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлнө. Идэвх санаачилга гэдэгт хүүхдүүдтэйгээ тэдний дуртай юмыг хамтдаа хийх, хүүхдийн саналыг сонсох, оролцуулах, ярилцах, тоглох, тэврэлдэх, найзуудынх тухай ярилцах, дуртай зүйлсийг ярилцах гэх мэт бүтээлчээр юу ч хийж болно шүү дээ. Өдөрт тодорхой богинохон цаг хүүхэддээ гаргах нь чухал гэдгийг насанд хүрэгсэд ойлгох хэрэгтэй. Хэд хэдэн удаагийн 5-10минут ч байсан болно шүү дээ.
-Хөл хорионы үеэр эцэг эхчүүд тайван байх чухал гэлээ. Та үүн дээр нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?
-COVID-19 хүн бүрд харилцан адилгүй айдас түгшүүр, санаа зовнил үүсгэж буй. Үүний хажуугаар бизнесийн зогсонги байдал, санхүүгийн дарамт, орлогын бууралт зэрэг нь мөн дарамт нэмж байгааг бид харж байна шүү дээ. Эдгээр нь бидэнд тодорхойгүй, тааламжгүй мэдрэмжүүд нэгэн зэрэг төрж байгаа нь энэ цаг үед хэвийн зүйл. Учир нь бид онцгой цаг үеийг даван туулж байна. Эдгээр мэдрэмжүүдээс зайлсхийхгүйгээр, хүлээн зөвшөөрч, өөрөөрөө байх чухал. Тухайлбал, өглөө босох болон унтах цагаа тогтмол байлгах, халдварын өмнө та амьдралын ямар хэмнэлтэй байсан түүнийгээ хэвээр хадгалахыг эрмэлзээрэй. Мөн танд дараах санааг нэмэрлэе.
- Бие мах бодийг амраахуйц дасгал хөдөлгөөнийг гэрийн нөхцөлд хийх
- Гэрээсээ гарахгүй байсан ч унтлагын болон гэрийн хувцсаа солих. Энэ нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлнө.
- Өвчлөлийн талаарх цагийн үеийн мэдээллийг тогтсон цагт, албан ёсны эх сурвалжаас авч, бусад үед өөр зүйлд анхаарлаа хандуулах
- Эерэг мэдээлэлд анхаарах
- Шинэ хоббитой болох
- Гэр бүлийн гишүүд тэгш оролцоотой байх, аливааг хамтдаа хийж нээлттэй ярилцдаг орон зайг бий болгохыг хичээгээрэй.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.