Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа алдсан хэрэг гарлаа. Яг одоо Төв талбайд хамгаалалт гарсан байна.
Тухайн иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатаасан бөгөөд ойр хавьд нь байсан иргэд тусламж үзүүлсэн, яаралтай түргэн тусламж ирсэн ч харамсалтай нь амиа алдсан байна. Цагдаагийн алба хаагч гадуур хувцасаа тайлан галыг унтраахыг хичээсэн ч тухайн иргэний амийг аварч чадсангүй.
Одоогийн байдлаар ямар шалтгаанаар ийнхүү өөрийгөө шатаасан нь тодорхойгүй, цагдаагийн байгууллага шалгалтын ажилллагааг эхлүүлээд байна. Тэрбээр ямар нэг шаардлага тавьсан талаар мэдээлэл байхгүй байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас 34 орчим насны залуу хэмээн мэдээлээд байгаа бөгөөд хэн болохыг тогтоохоор ажиллаж байна гэлээ. Тухайн иргэний биеэс олдсон бичиг баримт дээр 1987 онд төрсөн Э гэх иргэний үнэмлэх байсан бөгөөд өөрийнх нь мөн эсэхийг тодруулан ажиллаж байгаа юм байна.