Өчигдөр орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоохтой зэрэгцээд хорооны засаг дарга солигджээ. Хорио тогтоох тухай дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн захирамжид 26 дугаар хорооны дарга "Г.Отгонбаатар" биш "О.Түвшин" гэж бичсэн байснаас засаг дарга солигдсоныг мэдэж, оршин суугчид "хөл хорионы үеэр засаг даргыг халлаа" хэмээн бухимдаж байна.
Иргэд,
"26-р хорооны хөл хорио зүгээр л засаг дарга солих арга гэж үү? Энэ аюултай үед яагаад засаг дарга сольж байгаа юм? Хорооны даргыг солихыг эсэргүүцэж цуглуулж өгсөн иргэдийн гарын үсгийг яагаад авч хэлэлцэхгүй байгаа юм бэ?"
"Хүүхдийн сургууль, цэцэрлэг бариулахаар олон жил уйгагүй хөөцөлдөж, том ААН-үүдийн зориулалтын бусаар ашигласан газрыг буцаах анхан шатны шүүх дээр өчигдөрхөн ялалт байгуулсан хорооны засаг дарга залууг сольсон байна. Орон нутгийн сонгуулиар хамгийн өндөр санал авсан..." гэж бичжээ.
Баянзүрх дүүрэг 28 хороотойгоос сонгуулиас хойш 27 хорооны засаг дарга солигджээ. Харин 26 дугаар хорооны засаг дарга Г.Отгонбаатарыг ажлаа өгөхийг шаардсанаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна.
Нийслэлийн хамгийн олон буюу 30 гаруй мянган хүн амтай энэ хороо улсын сургуульгүй юм. Улсын сургуулийн газартай болохын тулд хороон дарга асан Г.Отгонбаатар ажиллаж, өчигдөр анхан шатны шүүхэд ялалт байгуулсан байна. Тэрбээр өчигдөр "2018 оноос хойш Олимп хотхонд олгосон сургуулийн газрын асуудлаарх шүүхийн маргаанд оролцож байна. Анхан шатны шүүхэд яллаа." гэж бичсэн байв.
Хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатартай холбогдож тодруулахад, "Ажиллах нөхцөлгүй болсон учраас өчигдөр би өөрөө ажлаа өгөхөөр болсон. Ажлаа өгөхийг шаардсанаас хойш нэг сар сунаж ажиллалаа. Цаашдаа ажиллах боломжгүй болсон" гэв.
/Тодруулгыг дэлгэрүүллээ/
-Сайн байна уу? Таныг өчигдөр ажлаас халсан гэх мэдээллийн талаар тодруулах гэсэн юм.
-Би ажлаас өөрөө чөлөөлөгдсөн. Ажиллая гэсэн боловч ажиллах нөхцөл үүсгэхгүй хэцүү байлаа. Өдөр болгон дуудаад, томилсон захирамжийг хүчингүй болгоно гэсэн.
-Өчигдөр орой гэнэт таныг ажлаас халаад, гэнэт хөл хорио тогтоосон нь ямар учиртай вэ гээд оршин суугчид хардаад байна. Хөл хорио тогтоох шаардлага үнэн хэрэгтээ байсан уу? Уг нь нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Гэнэт хөл хорио тогтоохгүй. Заавал урьдчилж мэдэгдэж байх болно" гэж хэлж байсан шүү дээ.
-Хөл хорио тогтоох шаардлага халдварт өвчинтэй холбоотойгоор тогтоож байгаа байх. Тэр хардлага хүмүүсийн өөрсдийнх нь бодол байх. Түүнээс биш хорооны жижиг даргыг халахын тулд хөл хорио тогтоох шаардлага байхгүй байх. Тэгээд л таарчих шиг боллоо. Өчигдөр орой захирамж гараад ажлаа өгсөн.
-Гэхдээ хорооны иргэд таныг явуулах дургүй байна.
-Тийм. Аль хэзээнээс намайг халах гэж оролдсон ч иргэд эсэргүүцээд, ерөнхийдөө сар гаруйн хугацааг сунгаж чадлаа. 28 хорооноосоо хамгийн сүүлд би ганцаараа үлдлээ.
-Ажиллах нөхцөлөөр хангахгүй байна гэхээр яасан гэсэн үг вэ?
-Ажлаа өг гэдэг шахалт байсан гэсэн үг.
-Гэхдээ таныг ажлаас халах ямар үндэслэлтэй шалтгаан байсан бэ. Таныг ажлаа муу хийсэн ч гэдэг юм уу тэгж дүгнэсэн юм байгаа юу?
-Тийм юм байхгүй. Гайгүй ажилладаг гэсэн хандлага хорооны оршин суугчдын зүгээс байсан. Ажлын хувьд гаргасан алдаа дутагдал байхгүй. Хороондоо хүртээмжтэй ажиллалаа гэж бодож байна. Хүмүүс надад хүндэтгэлтэй хандаж байхад нь ажлаа өгөхөөр боллоо.
- Та дүүргийн ИТХ-ын сонгуульд ялсан. Сонгуульд ялалт байгуулсан нь энэ ажилдаа үлдэх нөхцөл болох уу?
-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон гэсэн үг. Дүүргийн иргэдийн хуралд 26-р хорооны иргэдээс сонгогдсон төлөөлөгч учраас дүүргийн иргэдийн хурал дээр хэлэлцдэг асуудлуудад оролцоно, төсөв хөрөнгө батална, хорооны иргэдийн тулгамдсан асуудлууд дээр ажиллана гэсэн үг. Төлөөлөгчөөр сонгогдсон нь хороон даргаас тусдаа асуудал.
-Иргэд таныг буцаад ажилдаа орооч, шүүхдье гэвэл та орох уу?
-Би өөрөө хүсэлтээ өгсөн. Төлөөлөгчийн хувьд хорооны тулгамдсан асуудлаа хэлэлцээд явъя гэж ийм шийдвэр гаргасан.
-Баярлалаа.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхөөс тухайн асуудлыг тодруулах гэсэн боловч холбогдож чадсангүй.