Нисэх буудал бол багийн ажиллагаа. Тэнд маш олон хүнээс бүрдсэн өөр чиг үүрэгтэй баг, албад хамтран ажиллаж, онгоц болоод иргэдийн аюулгүй байдлыг хангадаг.
Нэг байтугай цөөн хүнээс шалтгаалах боломжгүй энэ цогц ажиллагааны салшгүй хэсэг болсон шувуу судлаачидтай бид уулзсан юм.
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын Аэродромын албаны Орнитологийн хэсгийн ажилтнууд бусдынхаа адил маш хариуцлагатай үүрэг хүлээдэг.
Тэд онгоц шувуутай мөргөлдөж осолдохоос сэргийлэн, болзошгүй эрсдэлийг үнэлэн судалж 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна.
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨНӨӨС ШАЛТГААЛЖ 360 ХҮН, 220 АГААРЫН ХӨЛӨГ ОСОЛДСОН ТҮҮХ БИЙ
160 гаруй сая жилийн турш тэнгэрт ноёлсон шувуудын хувьд таван сая жилийн түүхтэй хүн төрөлхтөн шинэ биш боловч хүний бүтээсэн төмөр хөлөг шинэ зүйл юм. Хамгийн анхны онгоцыг 1903 онд Америк ах дүүс болох Уилбур болон Орвилл Райт нар зохион бүтээснээс хойш өдгөө 118 жилийн хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаа нь шувууд онгоцтой дасан зохицоход хангалтгүй хугацаа бөгөөд одоо ч онгоцны бараа сүр, дуу чимээнээс айж зугтаахаа мэддэггүй аж. Улмаар дэлхий нийтэд шувуудтай холбоотой зөрчлөөс шалтгаалж арилжааны чиглэлийн онгоцнуудад жилд 1.2 тэрбум ам.долларын хохирол учирч байна.
Түүнчлэн жил ирэх тусам агаарын хөлгийн дуу багасаж, хурдтай болж байгаа нь шувуутай мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Шувуутай мөргөлдсөнөөс шалтгаалж 360 хүн, 220 агаарын хөлөг осолдсон түүх дэлхийд байдаг аж.
Агаарын хөлөг шувуутай мөргөлдсөн тохиолдлын 92 хувь нь 900 метр хүртэлх өндөрт, 72 хувь нь 150 метр хүртэлх өндөрт, 61 хувь нь 30 метрээс бага өндөрт тохиолджээ. Энэ нь ихэвчлэн онгоц буух, хөөрөх үед тохиолддог гэсэн үг бөгөөд аюулгүй байдлыг хангахын тулд нисэх буудалд тусгай чиг үүргийн ажилчид байх шаардлага тулгарсан юм.
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын Аэродромын албаны Орнитологийн хэсгийн ахлах инженер Ү.Төвшин ажлынхаа талаар “Бид нисэх буудлын орчин тойрон дахь шувуудын амьдрах орчинг бууруулах, нислэгтэй үед үргээх арга хэмжээ авдаг. Агаарын нислэгийг саадгүйгээр явуулахад тусалдагтаа дуртай” хэмээсэн юм.
Экологич мэргэжилтэй тэрээр 2008 оноос шувуу судалж эхэлсэн ба Монголын шувуу судлалын нийгэмлэгт ажиллаж байгаад 2018 оноос Буянт-Ухаа нисэх буудалд ахлах инженерээр ажиллаж байна.
2015 онд тусдаа гарсан Орнитологийн хэсэг гурван шувуу үргээгч, нэг орнитологич техникч, нэг ахлах инженер гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй.
Тэдний хэрэглэж буй Ford загварын машин нь шувуу үргээх төхөөрөмжөөр тоноглогдсон ба аль ч улсын нисэх буудалд үүнтэй ижил техник хэрэглэдэг байна.
Онгоц нисэх, буухаас 10 минутын өмнө орнитологийн хэсгийнхэн нисэх зурваст үзлэг хийж шувуу үргээлэг хийдэг байна.
Ингэхдээ ойрын зайд хөдөлгөөн мэдэрч хэт богино долгионоор махчин амьтад болон бууны чимээг гаргадаг ухаалаг төхөөрөмж, арав орчим шувууны аюулын дууг гаргадаг хэрэгсэл зэргийг ашигладаг.
Түүнчлэн шаардлага гарсан үед хэрэглэх ангийн буу болон шөнийн цагаар шувуу үргээхэд хэрэглэх лазер бууг авч явдаг байна.
2020 ОНД НИСЭХ БУУДЛЫН ОРЧИМД ШУВУУ ОНГОЦТОЙ МӨРГӨЛДӨХ ТАВАН УДААГИЙН АЮУЛТ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“Шувуу онгоцны мотор руу ороод осол болсон ч азаар нэг ч хүн эрсдэлгүй буулаа гэхэд нэг хөдөлгүүр 5 сая ам.долларын /14 тэрбум төгрөг/ үнэтэй. Тэгэхээр бид нэг удаагийн нислэгийн 170 орчим хүнээс гадна өндөр үнэтэй эд хэрэгсэл болон агаарын хөлгийг хамгаалдаг гэсэн үг” гэж Ү.Төвшин ярьсан юм.
Манай улсад зөвхөн 2020 онд Нисэх буудлын орчимд шувуу онгоцтой мөргөлдөх таван удаагийн аюулт нөхцөл үүссэн /Шувуу онгоцтой ойрхон өнгөрөх, жижиг шувуутай мөргөлдөх/ байна.
Өвлийн улирал нүүдлийн шувууд халуун орныг зорин оддог тул Орнитологийн хэсгийн ажил харьцангуй багасдаг. Харин хавар, намрын улиралд хамгийн завгүй болдог ба нүүдлийн шувуудыг дагаад махчин шувуудын тоо ч нэмэгддэг байна.
Монгол оронд 513 зүйлийн шувуу бүртгэлтэй байдгаас 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралтай. Дэлхийн шувууны нүүдлийн 9 гол урсгалын 3 нь Монгол улс, тэр дундаа нийслэл хот орчмоор дайран өнгөрдөг байна.
Шувууд намрын улирал өвлийг өнгөрөөхийн тулд баруун хойноос өмнөд Хятадыг чиглэн нүүдэллэдэг бол хаврын улиралд өмнөд зүгээс хойд зүгийг чиглэн хөдөлдөг байна.
Шувуудын нүүдэл хийдэг тогтмол зам байдаггүй ч ерөнхий чиг нь нисэх буудлын зурвасыг дайран өнгөрдөг аж.
Онгоцтой мөргөлдөх эрсдэлтэй, хөөрөлт буултын бүсийн хамгийн аюултай 10 шувуу:
Шувууны нэр | Биеийн жин /грамм/ | Нисэх өндөр /метр/ | Онцлог |
Улаанхушуут | 280-430 | 50-150 | Суурин амьдралтай шувуу тул жилийн дөрвөн улиралд нисэх буудлын орчимд тогтмол байршдаг |
Өвөгт тогоруу | 2000-3000 | 100-500 | Тогоруу тавдугаар сард өндөглөдөг ба энэ үеэр агаарын хүлэгтэй мөргөлдөх эрсдэл нэмэгддэг. Мөн маневр буюу онгоцноос бултах чадвар муутай бөгөөд онгоцтой мөргөлдсөн тохиолдол гарч байсан. |
Дагуур ятуу | 200-400 | 2-5 | Ятуу өвсөнд нуугддаг учраас мэдэгдэхгүй гэнэт гарч ирж мөргөлдөх эрсдэлтэй. |
Хөхвөр тагтаа | 240-360 | 20-50 | Орон сууц, гэр хорооллын байрны дээврийн хонгилд үүрлэдэг тул Морин, Нисэх хооронд тогтмол шилждэг. |
Нөмрөг тас | 7500-12000 | 50-500 | Аэродромын буух зурвас дагуу ажиглагддаг. |
Хар хэрээ | 460-580 | 50-300 | |
Алагтуу хэрээ | 163-270 | 50-300 | Туулын голын хөндий дагуу модонд үүрлэдэг. |
Турлиах хэрээ | 310-500 | 50-300 | Туулын голын хөндий дагуу модонд үүрлэдэг. |
Хондон ангир | 900-1600 | 50-300 | Аэродромын хашааны хойд талд нисэхийн цэвэрлэх байгууламжийн усанл өвлийн улиралд тогтмол тохиолдоно. |
Сохор элээ | 800-1100 | 100-аас дээш метр | Хот суурин газрын ойролцоох хогийн цэг бараадан амьдарна |
Нисэх буудлын орчим шувууд цуглах нэг шалтгаан нь төвлөрсөн хогийн цэг, мах нядалгааны газар болон хиймэл нуур цөөрөмтэй холбоотой.
Жишээ нь Биокомбинатад байрладаг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хооллосон шувууд шөнөдөө илүү дулаан газарт хонох гэж хот орчмын нөмрөг бүсийг зорихдоо Буянт Ухаагийн нислэгийн зурвасыг дайрдаг байна. Мөн Эмээлтийн хогийн цэг шувуудыг татдаг учраас аюул учруулах эрсдэл ихтэй аж.
“120 гр-аас бага жинтэй шувуу агаарын хөлөгт хохирол учруулдаггүй буюу цусан толбо үүсгээд өөрөө үхдэг. Гэхдээ жижиг шувууд сүргээрээ нисэж явах үед аюултай гэж үздэг” байна.
400 гр жинтэй шувуу онгоцтой мөргөлдөхөд агаарын хүлгийнхээ хурднаас хамааран 1.6-3 тонн хүчээр онгоцонд цохидог ба онгоцны хаана тусахаас хамааран хохирлын хэмжээ тодорхойлогддог.
Шувуу суулгахгүйн тулд нисэх буудлын ойр орчмын моддыг тогтмол тайрдаг ба нэгэнт ургачихсан том моддыг тороор бүрхэж шувуу суухааргүй болгодог.
“Шувуудыг үргээхдээ нэг аргаа давтан хэрэглэж болохгүй. Уртавтар тархи нь хөгжсөн амьтан тул олон давтамжтай зүйлийг тогтоохдоо сайн” гэж Ү.Төвшин ярьсан юм.
Удахгүй ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын орчимд 42 зүйлийн шувууд бүртгэгдсэн ба нийт 83 зүйлийн шувуу тохиолдох боломжтой. Харин Буянт-Ухаа ОУНБ-н зурвасын ойролцоо 54 зүйлийн шувуу бүртгэгдсэн бол буудлын орчимд 127 зүйлийн шувуу бүртгэгдсэн байна.
Туул голын хөндий, уул тал, хогийн цэг, хот суурин газар зэргээс шалтгаалан Буянт Ухаад олон янзын шувууд үзэгдэх нөхцөл үүсдэг байна.
Монгол дахь шувуу судлаач мэргэжилтэн 100 хүрэхгүй бөгөөд тусгай чиг үүргийн Орнитологийн хэсэг ганц байдаг нь энэ юм. Тэд өдөр бүр, онгоц буух, нисэх болгонд хүний алтан амийг хамгаалахаар сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байна.
Хүн бүр төдийлөн анзаардаггүй эсвэл мэддэгүй гэмээр сонирхолтой, хариуцлагатай ажлыг чадварлагаар гүйцэтгэж буй Орнитологийн хэсгийнхэнд нэг ч удаа болов баярлалаа гэж хэлэх нь зүйтэй биз ээ.