Хан-Уул дүүргийн 8, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 33 км хурдны автозамын зураг батлагджээ.
Замын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч авто замын ажлыг эхлүүлсэн байна.
Нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, хот төлөвлөлтийн ажлын хүрээнд хийж буй томоохон бүтээн байгуулалтын уг ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо, дэмжлэг шаардлагатай.
Иймд тус байршилд газар эзэмшдэг 43 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хийх уулзалт маргааш 10.00 цагт Хан-Уул дүүргийн Газрын албанд болох юм байна.
Иймд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу замын зурагт газар нь орсон иргэн, аж ахуйн нэгжүүдийн үгийг сонсох үйл ажиллагаа явуулахаар болжээ.