Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сар бүр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийж, салбарынхаа бодлого үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж байгаа билээ. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайн салбарын 2017 оны эхний 11 сарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
2017 оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбараас Улсын төсөвт нийт есөн төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт - 44.9 тэрбум төгрөг,
- Нүүрс - 507.8 тэрбум төгрөг,
- Цайр - 61.6 тэрбум төгрөг,
- Зэс - 732.9 тэрбум төгрөг,
- Төмөр - 11.6 тэрбум төгрөг,
- Жонш - 10.2 тэрбум төгрөг,
- Бусад- 47.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгдсэн байна.
2017 оны эхний 10 сарын байдлаар 40 сая тн нүүрс, 1 сая.тн зэсийн баяжмал, 17.4 тн алт, 4.7 мян.тн молибдений баяжмал, 6.7 сая тн төмрийн хүдэр, 3 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,69 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.
2017 оны эхний 10 сарын байдлаар улсын нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 2017 оны төсвийн орлогын болон хөрөнгийн зардалтай холбоотой гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан ил тод байдлыг ханган ажиллаж байна.
2017 онд улсын төсөвт 293.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2017 оны аравдугаар сарын 31-ны байдлаар 215.0 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 73.3 хувьтай байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 2018 онд нийт 26.4 тэрбум төгрөгийн зардлын төсөв батлагдсан ба төсвийн орлогын хувьд 291.8 тэрбум төгрөгийн орлоготой байхаар батлагджээ.