Өмнөговь аймаг БНСУ-ын улсын Дамян аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд арван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд дөрвөн өдрийн сургалт хийж, шүд, уламжлал, дотрын үнэ төлбөргүй үзлэг үйлчилгээг иргэдэд үзүүлэв. Үзлэгт 1100 иргэн хамрагдсан бөгөөд дотор эрхтэний эмгэгтэй иргэд зонхилж байсныг эмч нар онцлов.
Үзлэгт хамрагдсан иргэдэд эмчилгээний эм тариаг хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд үнэ төлбөргүй өгснөөс гадна эмнэлэгт шаардлагатай шүдний гэрлийн аппаратыг Дамян аймгаас тус аймгийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл шүд” аяныг зохион байгуулан солонгос эмч нар шүдний үзлэг хийж шүд өвдөх, цоорохоос урьдчилан сэргийлэх анхан шатны эмчилгээ хийж зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ шүдийг эрүүлжүүлэх оо, сойзыг иргэдэд өгчээ.
Шүд, дотор, уламжлалын үзлэгт иргэдийг хамруулах, эмчилгээний эм бэлдмэлийг авах, Өмнөговь аймгийнхаа эмч ажилчдыг ажлын байрандаа суралцах боломж бүхий уг арга хэмжээг зохион байгуулахад нийт 60 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг хоёр аймаг хамтран гаргасан байна.
Мөн Өмнөговь аймгийн эмч ажилчдыг Солонгос болон бусад улсад сургах, мэргэшүүлэхээр ярилцаж байгаа аж.